Author: Ариунбаатар Цээдорж

Дархлаажуулалт

КОВИД-19-ийн эсрэг дархлаажуулалтад хамрагдах тус сумын харъяалал бүхий, 18-аас дээш насны 1238 иргэн бүртгэлтэй байна. Үүнээс 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 10:00 цагийн байдлаар 105 иргэн бүрэн тунг тариулсан, 1088 иргэн 1-р тунгаа тариулсан байна./бусад газарт дархлаажуулалтад хамрагдсан 132/

“Регистрийн дугаар байхгүй болж, иргэд 10 оронтой нэг кодтой болно”

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 100 хоногт хийсэн ажлын тайланг танилцуулах үеэр Цахим хөгжлийн дөрвөн багц хууль өргөн барьж буй талаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр “Цахим хөгжлийн дөрвөн багц хууль өргөн барина. Ажлын хэсгийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар ахалж байгаа. Энэ хуулиуд батлагдвал бид цахим гарын үсэгтэй болно. Мөн хувь хүний мэдээлэлтэй холбоотой хууль эрх зүйн боломж бүрдэнэ. Таны мэдээлэл рүү төр нэвтрэх боломжгүй болно гэсэн үг.  Ийм оролдлого гарвал заавал сигнал танд имэйл хаягаар очно.

Төрийн серверүүд хувийн серверүүдтэй холбогдоно. Иргэн та 10 оронтой нэг кодтой болно. Регистрийн болон жолооны үнэмлэхний дугаар, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээний дугаар байхгүй болох юм.

Цахимаар гэрээсээ үйлчилгээ авах систем рүү орно. Энэ нь хүнд суртал авлигыг тодорхой хэмжээнд бууруулна. Хэрвээ цахим шилжилт хийгээгүй яам байвал авлигатай тэмцэх ерөнхий сайдын тэмцэлд нэгдээгүй гэж үзнэ.

Авлига авсан хүн, авлига үүсэж байгаа хөрс суурьтай тэмцэнэ” гэлээ. 

Төрийн албан тушаалтнууд хөрөнгө орлогын мэдүүлгээ худлаа мэдүүлсэн тохиолдолд яах вэ гэсэн сэтгүүлчийн асуултад “Машингүй гэсэн мөртлөө машин унадаг, орон сууцгүй гэсэн мөртлөө өөр хүний нэр дээр орон сууцтай байгаад байдаг. Энэ асуудлыг цахим болгож цэгцэлнэ” хэмээн хариулав

Ковид-19-ийн эсрэг дархлаажуулалтын эхний тунг 6 хоногийн дотор 18-аас дээш насны бүх иргэнд 100% хамруулахаар боллоо. Сумын засаг дарга Г.Алтансүх, Аймгийн засаг даргын орлогч Г.Мөнхзаяа, ЭМГ-ын дарга Б.Гантулга нартай ярилцаж уг асуудлыг шийдвэрлэлээ. Иймд вакцинд хамрагдах иргэн бүр багийн засаг дарга, ИНХ-ын дарга нартайгаа яаралтай холбогдон хуваарьт өдөр, тогтоосон цагтаа ирж Вакцинд хамрагдахыг УРИАЛЖ байна. Багийн засаг дарга нар, ИНХ-ын дарга нар ЭМТ-тэй хамтран бүртгэлээ хийж товлосон өдөр, тогтоосон цагт нь зарыг хүргэнэ. /гар утас, цахим групп ашиглана/Баруун-Урт суманд түр оршин суугаа 25 иргэн голомттой бүсээс ирэхгүй тул мэдээлэл судалгааг Баруун-Урт сумын Шуурхай штабт хүргүүлэн ажиллаж байна. Утас: 99519082 / бусад голомттой бүсэд байгаа иргэн суманд ирж вакцин хийлгэхгүй тухайн амьдарч байгаа газартаа хамрагдана/Вакцин хийлгэхээр ирж буй иргэн сумын төвд айлаар орохгүй, гадуур сэлгүүцэхгүй, эргүүл постонд томилогдон ажиллаж байгаа албан тушаалтны шаардлагыг биелүүлнэ.ЭМТ-ийн эмч, мэргэжилтнүүд уртасгасан цагаар ажиллана. Дархлаажуулалтанд ажиллаж байгаа албан хаагчдыг халуун цай, хоолоор дархлааг нь дэмжихээр саналаа ирүүлээд байгаа ИТХ, ЗДТГ, ЕБС, Хүүхдийн цэцэрлэг, Соёлын төв, ОНӨҮГ, Эрдэнэ хүнсний дэлгүүр, Арвижих хүнсний дэлгүүр, ААН, Байгууллагын удирдлага хамт олондоо баярлалаа.

9Murun Mrn, Г. Даариймаа болон өөр 7 хүн3 удаа хуваалцсанТаалагдлааСэтгэгдэлХуваалцах