Мэдээ мэдээлэл

Удирдах ажилтны зөвлөгөөн

2021 оны 03 дугаар сарын 19 ний өдөр Удирдах ажилтны зөвлөгөөнийг зохион байгууллаа. Зөвлөгөөнөөр сумын Засаг дарга 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт дэвшүүлсэн зорилт арга хэмжээ, төсөвт байгууллагууд болон ЗДТГ-ын мэргэжилтнүүд 2021 онд хийх ажлын төлөвлөгөө болон зорилт арга хэмжээгээ тус тус танилцуулан ажиллав. Мөн Засаг даргатай ЗДТГ-ын дарга, Санхүү албаны дарга, МЭТ-ийн дарга, байгууллагын дарга нар болон багийн Засаг дарга нар, ЗДТГ-ын даргатай ЗДТГ-ын мэргэжилтнүүд болон босоо удирдлагатай мэргэжилтнүүд гүйцэтгэлийн төлөвлөгөөгөө тус тус батлуулан ажиллалаа.

Иргэн та саналаа өгнө үү?

ХАЛЗАН СУМЫН ЗАСАГ ДАРГЫН 2020-2024 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРТ
ИРГЭН ТАНЫ САНАЛЫГ АВЧ БАЙНА
Сумын хөгжлийн бодлогыг тодорхойлоход иргэн бүрийн оролцоо маш чухал бөгөөд сум, баг, өрхөд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх зорилгоор иргэн таны саналыг авч байна.
Санал авах утас, хаяг: 94479999, 89061955
Halzansum@gmail.com
Сэтгэгдэл хэсэгт та бүхэн саналаа илэрхийлж болно.
АЖЛЫН ХЭСЭГ