Author: Энхжин

2023 оныг “ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ ХАМГААЛЛЫГ ДЭМЖИХ ЖИЛ” болгон зарласантай холбогдуулан албан байгууллага, аж ахуй нэгжүүдэд туг дэвтэр аялуулах үйл ажиллагааны хүрээнд 9 дүгээр сарын 29 нөөс 10 дугаар сарын 8 ны өдрүүдэд Халзан сумын ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ иар аялаж байна. Энэхүү хугацаанд хүүхэдрүү чиглэсэн олон олон үр дүнтэй арга хэмжээ зохион байгуулж ажиллахыг хүсье.

2023 оныг “Хүүхдийн хөгжил хамгааллын жил” болгон зарласантай холбоотой 2023 оны 09 дүгээр сарын 08-15 ны өдрүүдэд Халзан сумын Соёлын төвөөр 7 хоногийн турш туг, дэвтэр аялаллаа.

Энэ хугацаанд зохион байгуулан ажилласан ажлаас танилцуулбал

1. “Түүх соёлоо танин мэдэхүй” дугуйн аялал

2. “Танд ойрхон- номын сан” зөөврийн номын сангийн үйлчилгээг ЕБС-ийн дотуур байрны сурагчдад хүргэн ажилласан

3. “Өв соёлоо дээдлэж өвлөн уламжлагчид болцгооё” соёлын өвийн төрөл болох Дарьганга марзай, Бөхийн цол, Морины цол, Баян ходоодны дааганы цолоор 5 хоногийн сургалт

4. Хүүхдийн хөгжлийн төвийг байгуулан ажилласан байна.

Аялалын хугацаанд нилээдгүй олон үр дүнтэй арга хэмжээ зохион байгуулан ажилласан Халзан сумын соёлын төвийн хамт олондоо талархал илэрхийлье. Та бүхний цаашдын ажил үйлсэд амжилтын дээдийг хүсэн ерөөе.

“Намрын ногоон өдрүүд – Сүхбаатарт үйлдвэрлэв – 2023” арга хэмжээний хүрээнд “Эрүүл хүнс”, “Алтан намар”, “Хөнгөн үйлдвэрлэл” үзэсгэлэн худалдааг 2023 оны 10 дугаар сарын 02, 03-ны өдрүүдэд Баруун-Урт сумын төвд зохион байгуулагдах тул малчид, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

Холбогдох утас: 92066869, 94479999