Author: Энхжин

2023 оныг “ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ ХАМГААЛЛЫГ ДЭМЖИХ ЖИЛ” болгон зарласантай холбогдуулан албан байгууллага, аж ахуй нэгжүүдэд туг дэвтэр аялуулах үйл ажиллагааны хүрээнд 10 дугаар сарын 12 аас 10 дугаар сарын 19 ны өдрүүдэд Халзан сумын ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ -өөр аялаж байна. Энэхүү хугацаанд хүүхэдрүү чиглэсэн олон олон үр дүнтэй арга хэмжээ зохион байгуулж ажиллахыг хүсье.

2023 оныг “Хүүхдийн хөгжил хамгааллын жил” болгон зарласантай холбоотой 2023 оны 09 дүгээр сарын 18-25 ны өдрүүдэд Халзан сумын ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГЭЭР 7 хоногийн турш туг, дэвтэр аялаллаа.

Энэ хугацаанд зохион байгуулан ажилласан ажлуудаас танилцуулбал

1. “Алтан намар” Намрын спартикат

2. “Миний хань цэцэрлэгийн багш” үйл ажиллагаа

3. “Намрын ногоон өдрүүд” ургацын баяр

4. “Хүүхдийн хөгжлийн төв”-ийг байгуулан ажилласан байна.

Хүүхэд хөгжил хамгааллын жилийн хүрээнд хийсэн хөрөнгө оруулалтуудаас дурьдвал:

1. ЗДҮАХ ын зардлаас 5 сая төгрөгний санхүүжилтээр Хүүхдийн цагаан хэрэглэлийг бүрэн шинэчилсэн.

2. Байгууллагын нөөц боломжинд тулгуурлан стандартын шаардлага хангасан тоглоомыг худалдан авч 4 бүлэгтээ тараан ажилласан байна.

3. Бүлэг бүрт болон гал тогоо багш нарын өрөөд ус цэвэршүүлэх төхөөрөмж ОНХС ын санхүүжилтээр тус тус хийж ажилласан байна.

Мөн байгууллагын ажилчдын хандиваар 170,000 төгрөгөөр хөдөөнөөс ирж суралцаж байгаа 12 хүүхдэд тус бүр 5 литр бензиний тусламж үзүүлсэн.

Туг дэвтэр аялах хугацаанд олон үр дүнтэй арга хэмжээ зохион байгуулан ажилласан Халзан сумын хүүхдийн цэцэрлэгийн хамт олондоо талархал илэрхийлье. Та бүхний цаашдын ажил үйлсэд өндөр амжилт хүсэн ерөөе.

2023 оны 2 дугаар ээлжийн цэрэг татлага 2023 оны 10 дугаар сарын 14-нд аймгийн спорт зааланд болох тул багийн засаг дарга нар 18-25 насны цэргийн алба хаагаагүй залуучуудаа бүрэн хамруулна уу.

Эрийн цээнд хүрч, зарлан дуудах хуудас авсан залуус идэвхтэй хамрагдаж, Эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ биелүүлээрэй. 🇲🇳 🇲🇳

Эр цэргийн албандаа

Эр зоригт хөвгүүдээ

Эх орон нь дуудаж байна..

Халзан сумын ЗДТГ