Author: Ариунбаатар Цээдорж

Явуулын амбулаторын үзлэг 11 дүгээр сарын 3,4 ний өдрүүдэд ЭМТ -д хийгдэнэ.

Аймгийн нэгдсэн эмнэлгээс явуулын амбулаторын үзлэг 11сарын 3-4 үзлэг хийнэ. Үүнд:
1.Дотор
2.Эхо
3.Эмэгтэйчүүд
4.Нүд
5. Мэдрэл
6.БЗДХ ын үзлэг хийгдэх тул иргэд та бүхэн үзлэгт хамрагдана уу .

“Мэдээлэл” Багийн Иргэдийн Нийтийн хурал дараах өдрүүдэд зохион байгуулагдах тул ард иргэд та бүхэн халдвар хамгааллын дэглэмээ баримтлан багийн хуралдаа идэвх санаачилгатай оролцоно уу.1.Халзан шандны 1-р баг – 2021 оны 10 дугаар сарын 26 ны өдрийн 11-н цагт Багийн төвд2.Сахиулын 2-р баг – 2021 оны 10 дугаар сарын 24 ны өдрийн 11-н цагт Багийн төвд3.Сайн шандны 3-р баг – 2021 оны 10 дугаар сарын 23 ны өдрийн 11 цагт Багийн төвд4.Хатавчийн 4-р баг – 2021 оны 10 дугаар сарын 25ны өдрийн 13 цагт Сумын төвд Сумын ИТХ-ын ажлын алба

Засаг даргын 2020-2024 оны мөрийн хөтөлбөрийн 5.1.2.1 дэх заалтын дагуу Устах аюулд орсон амьтан ургамалыг хамгаалах, уугуул нутагт нь сэргээх ажлыг эрчимжүүлэх ажлын хүрээнд ЗДМХ өөс 1 сая,ард иргэдийн хандив-8 саянийт 9 сая төгрөгний санхүүжилтээр 2021 онд 30 тарвага нутагшуулаад байна.

Дархлаажуулалт

КОВИД-19-ийн эсрэг дархлаажуулалтад хамрагдах тус сумын харъяалал бүхий, 18-аас дээш насны 1238 иргэн бүртгэлтэй байна. Үүнээс 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 10:00 цагийн байдлаар 105 иргэн бүрэн тунг тариулсан, 1088 иргэн 1-р тунгаа тариулсан байна./бусад газарт дархлаажуулалтад хамрагдсан 132/