ХАЛЗАН СУМЫН ХУВЬД ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛЧИЛГЭЭ ЯВУУЛАХАД БАРИЛГА БАЙГУУЛАМЖ ХАНГАЛТ САЙТАЙ

2023.10.10

❇️. Аймгийн Засаг дарга М.Идэрбатаар ахлуулсан ажлын хэсэг Халзан сумын төсөвт байгууллагын удирдлагуудтай уулзалт хийж, эрүүл мэндийн төв, ЕБС, цэцэрлэг, соёлын төвийн мэдээллийг сонслоо. Мөн Нээлттэй хаалганы өдөрлөгт оролцож, төрийн үйлчилгээг иргэдэд хэрхэн хүргэж буйтай танилцав.

❇️. Тус сумын хувьд 2020-2040 онд Халзан сумын ерөнхий төлөвлөгөө болон Нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөтэй болжээ. ❇️. УТХО-аар 2022 онд 2,5 км авто зам, замын байгууламж барих ажил эхэлж энэ онд бүрэн хийгдэж дууссан нь Халзан сумын хувьд томоохон бүтээн байгуулалтын ажлын нэг болжээ. Мөн ЕБС болон дотуур байр 550 сая төгрөгөөр цэвэрлэх байгууламжтай болсон байна.

❇️. ЕБС 2023-2024 оны хичээлийн жилд 225 хүүхэдтэй 35 багш ажиллагсадтай үйл ажиллагаагаа явуулж байна. Сургуулийн барилга 2011 онд ашиглалтад орсон. Их засвар хийгдээгүй улмаас дээврээс гоождог асуудал байдаг аж.

❇️. Халзан сумын Эрүүл мэндийн төв 19 ажилтан 2 эмч, сувилагчтай 1751 хүн амд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг хэвийн үзүүлж байна.

❇️. Хүүхдийн цэцэрлэг энэ хичээлийн жилд 17 ажилтан 105 хүүхэд суралцаж байна. Тулгамдсан асуудалгүй бүх үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгааг цэцэрлэгийн эрхлэгч онцлов.

❇️. Соёлын төвийн хувьд 6 ажилтантай 200 гаруй ажил төлөвлөснөөс 125 ажил зохион байгуулжээ. Соёлын төвийг хашаажуулж , бүх паарыг шинэчилж тохижилтын ажлыг хийжээ. Барилга байгууламжийн хувьд 2020 онд ашиглалтад орсон учраас тулгамдаж байгаа зүйл байхгүй гэдгийг хэлэв.

❇️. Сумын хэмжээнд аймаг орон нутгийн төсвийн дэмжлэгээр ЗДТГ их засвар, цэцэрлэг гадна талбайн тохижилт, ЭМТ-д хөрөнгө оруулалтыг хийжээ. Сумын үйлчилгээний машин бүх төрлийн техникийг шинэчилжээ. Хөдөөгийн багийн төвүүдэд их засвар хийсэн байна. Бүх төсөвт байгууллага дээр цэвэр усны шүүлтүүрийн тоног төхөөрөмж суурилуулсан нь хүн амын эрүүл мэндэд чухал ажлын нэг болжээ. Халзан сум үйлчилгээний цогц төвтэй орон сууц барих төслийг ирэх хавар эхлүүлэхээр төлөвлөжээ.

❇️. ЕБС- ийн их засвар , 2,5 км авто зам дагуу хашлага, явган хүний зам гэрэлтүүлгийн ажлыг цогцоор нь шийдэхэд санхүүгийн дэмжлэг хүслээ. Ажлын хэсгийн зүгээс сумдын төрийн албан хаагчид ажлын цагийг баримталдаггүй нийтлэг зөрчил тус суманд байгааг хэлж, ЗДТГ-ын дотоод зохион байгуулалтыг хийж арга хэмжээ авахыг холбогдох хүмүүст нь үүрэг өгөв.

0 Comments

There are no comments yet

Leave a comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Required fields are marked *