2023 оныг “Хүүхдийн хөгжил хамгааллын жил” болгон зарласантай холбоотой Халзан сум Эрүүл мэндийн төв-өөр 7 хоногийн турш туг, дэвтэр аялаллаа.

Энэ хугацаанд зохион байгуулан ажилласан ажлуудаас танилцуулбал

1. Цахим орчин дахь ХҮҮХЭД ХАМГААЛАЛ донтолтоос сэргийлэх нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулах ажлын хүрээнд “Халзан сум Эрүүл мэндийн төв”, “Шинэ зар Халзан сумынхан” цахим хуудсуудаар дамжуулан нийт 5 удаагийн мэдээлэл цацан ажилласан бөгөөд нийт хандалтын тоо давхардсан тоогоор 1568 байна.

2. Хүүхдийн шүдний өвчлөлийг эмчлэн эрүүлжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хүрээнд Баруун-Урт сумын “Тунгалаг Аманхужир” шүдний эмнэлэгийн шүдний их эмч С.Тунгалагтай гэрээ байгуулан нийт 51 хүүхдийн 134 шүдийг эмчлэн эрүүлжүүлэх арга хэмжээг зохион байгууллаа.

3. ЕБС-ын 1-р ангийн буюу 6 настай хүүхдүүдэд урьдчилан сэргийлэх үзлэгийг 2023 оны 09 дүгээр сарын 10-12-ны өдрүүдэд зохион байгууллаа. Үзлэгт эрэгтэй 13, эмэгтэй 13, нийт 26 хүүхэд хамрагдсан бөгөөд амны хөндийн өвчлөл 76,9 хувь, харааны бэрхшээлтэй хүүхэд 2-ийг илрүүлэн эмчлэн эрүүлжүүлсэн байна.

4. Нийгмийн эрүүл мэндийн ажилтан нь Ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтан, насан туршийн боловсролын багш, номын сангийн мэргэжилтэн нартай хамтран “Охидын эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан Ерөнхий боловсролын сургуулийн 101 охидод “Өсвөр үеийн охидын эрүүл мэндийн онцлог” сэдвийн хүрээнд мэдээлэл өгөн ажиллаа.

5. Байгууллагынхаа нөөц бололцоонд тулгуурлан эрүүл мэндийн төвийн ажиллагсдын амрах байранд хүүхэд хөхүүлэх буланг тохижууллаа. Нийт зарцуулсан хөрөнгийн хэмжээ 350000 төгрөг.

6. Суурь өвчлөлтэй 0-5 насны 7 хүүхдийг сэргээн засах тусламж үйлчилгээнд хамруулсан байна.

Туг дэвтэр аялах хугацаанд хүүхэдрүү чиглэсэн олон үр дүнтэй арга хэмжээ зохион байгуулан ажилласан Халзан сум Эрүүл мэндийн төв ийн хамт олондоо талархал илэрхийлье. Та бүхний цаашдын ажил үйлсэд өндөр амжилт хүсэн ерөөе.

0 Comments

There are no comments yet

Leave a comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Required fields are marked *