ХАЛЗАН СУМЫН ИРГЭДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

Аймгийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг Халзан сумын иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийж 2023 онд хийгдэж буй ажил цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулав. Тус сумын хувьд улсын төсвийн хөрөнгө оруулалтыг орон нутагтаа татаж хэрэгжүүлж ажиллаж байгаа сумдын нэг гэдгийг уулзалтын эхэнд онцлов.

❇️. Улсын төсвийн 1,9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар сумын төв доторх 2.5 км авто зам баригдаж дуусаж байна. Чанартай авто замын байгууламж зам хүлээж авахад аймаг, сумын удирдлагууд хамтран хяналт тавьж ажиллахаар болов. Эрүүл мэндийн төвд туулах чадвар сайтай авто машин, сумын Засаг даргад авто машин удахгүй шийдвэрлэгдэхээр болсныг уулзалтын үеэр онцлов.

❇️. Иргэдийн хувьд : Насан туршийн боловсролын төвийн багш нарыг компьютераар хангаж буйд талархал илэрхийлэв. Баруун-Урт сумын хэмжээнд камержуулалтын асуудал ямар түвшинд байгааг тодруулав. Аймаг сумын түвшинд камержуулалтын системийг бүрэн шийдүүлэх тал дээр анхаарч ажиллах тал дээр санал хэлэв. Малчин болон мал бүхий иргэд малын индексжүүлсэн даатгал хамрагдсан хаврын их шуурганд хохирол амссан иргэдэд нөхөн төлбөр хэзээ олгох талаар тодруулж байв.

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчийн хурлын төлөөлөгч, аймгийн Засаг даргын орлогч Г.Мөнхзаяа аймаг орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй ажлын талаар товчхон мэдээлэл өгөв. Эрүүл мэндийн төв болон боловсролын байгууллага, төрийн үйлчилгээний авто машин техникийн шинэчлэлийн хөрөнгө оруулалтын ажил шат дараатай хийгдэж байгаа талаар онцлов. Цэцэрлэгийн гадна талбайн тохижилт, цэцэрлэгт бүрэн тоглоом шийдвэрлэж, 2023 онд 10 иргэнд гэр олгосон байна.

❇️. Аймгийн Засаг дарга уулзалтын төгсгөлд төрийн байгууллагын үйлчилгээ явуулахад барилга байгууламжийн хангалт сайтай болсныг хэлж, цаашид ажлын цагийг баримталж, төсөвт байгууллагын үйл ажиллагааг жигд хэвийн явуулахад онцгой анхаарч ажиллахыг сумын удирдлага болон төрийн албан хаагч нарт үүрэг өгөв.

0 Comments

There are no comments yet

Leave a comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Required fields are marked *