Халзан сумын ЕБС-ийн захирал агсан М.Цэрэндоржийн гэр бүл, үр хүүхдүүдээс сумын Онцгой комисст 5000 ширхэг маск хандивласанд гүн талархал илэрхийлье.Төлөөлж гардуулсан Ц.Энх-Амгалан танд баярлалаа.
-
Ковид-19-ийн эсрэг дархлаажуулалтын эхний тунг 6 хоногийн дотор 18-аас дээш насны бүх иргэнд 100% хамруулахаар боллоо. Сумын засаг дарга Г.Алтансүх, Аймгийн засаг даргын орлогч Г.Мөнхзаяа, ЭМГ-ын дарга Б.Гантулга нартай ярилцаж уг асуудлыг шийдвэрлэлээ. Иймд вакцинд хамрагдах иргэн бүр багийн засаг дарга, ИНХ-ын дарга нартайгаа яаралтай холбогдон хуваарьт өдөр, тогтоосон цагтаа ирж Вакцинд хамрагдахыг УРИАЛЖ байна. Багийн засаг дарга нар, ИНХ-ын дарга нар ЭМТ-тэй хамтран бүртгэлээ хийж товлосон өдөр, тогтоосон цагт нь зарыг хүргэнэ. /гар утас, цахим групп ашиглана/Баруун-Урт суманд түр оршин суугаа 25 иргэн голомттой бүсээс ирэхгүй тул мэдээлэл судалгааг Баруун-Урт сумын Шуурхай штабт хүргүүлэн ажиллаж байна. Утас: 99519082 / бусад голомттой бүсэд байгаа иргэн суманд ирж вакцин хийлгэхгүй тухайн амьдарч байгаа газартаа хамрагдана/Вакцин хийлгэхээр ирж буй иргэн сумын төвд айлаар орохгүй, гадуур сэлгүүцэхгүй, эргүүл постонд томилогдон ажиллаж байгаа албан тушаалтны шаардлагыг биелүүлнэ.ЭМТ-ийн эмч, мэргэжилтнүүд уртасгасан цагаар ажиллана. Дархлаажуулалтанд ажиллаж байгаа албан хаагчдыг халуун цай, хоолоор дархлааг нь дэмжихээр саналаа ирүүлээд байгаа ИТХ, ЗДТГ, ЕБС, Хүүхдийн цэцэрлэг, Соёлын төв, ОНӨҮГ, Эрдэнэ хүнсний дэлгүүр, Арвижих хүнсний дэлгүүр, ААН, Байгууллагын удирдлага хамт олондоо баярлалаа.
-
0 Comments