Мажигийн Батбэх
Тамгын Газрын Дарга
- +976 94479999
- behee67@yahoo.com
- http://khalzan.su.gov.mn/
1992 оны шинэ Үндсэн хууль батлагдаж, засаг захиргааны нэгжид өөрчлөлт орсноор төрийн удирдлагыг суманд Засаг дарга түүний Тамгын газар хэрэгжүүлэх болсон билээ. Тус сумын засаг даргын Тамгын газар нь Монгол улсын Засгийн газрын 2008 оны 167 дугаар тогтоолын дагуу Монгол Улсын Засгийн газраас тогтоосон бүтэц орон тооны хязгаарт багтаан төрийн ажил үйлчилгээг эрхлэнэ удирдах ажилтан 7, төрийн албан хаагч 10, үйлчилгээний ажилтан 3 нийт 26 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.
Үүнд:
– Засаг дарга
– Засаг даргын орлогч
– Тамгын газрын дарга
– Санхүүгийн алба
– Мал эмнэлэг үржлийн тасаг
– Улсын бүртгэгч
– Эрх зүй дотоод ажил хариуцсан мэргэжилтэн
– Хүн ам зүйн мэргэжилтэн
– Татварын байцаагч
– Нийгмийн даатгалын байцаагч
– Хөдөлмөр халамж үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн
– Бичээч бичиг хэргийн эрхлэгч
– Жолооч
– Үйлчлэгч
– Багуудын дарга нар
– Багийн ИНХ-ын дарга
– Цаг уурын техникч
ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА НАР
1992-1996, 2001-2014 онд: Жамсран Ганбаатар
1996-2000 онд: Тожилын Жамсранжав
2000-2001 онд: Санжаагийн Ганболд
2014-2016 онд: Боргилын Анхбаяр
2016 оны 04 сараас 12 сар хүртэл: Мөнхтөрийн Мөнхнасан
2016-2017 онд: Мангалжав Хуяг
2017 оноос одоог хүртэл: Мажиг Батбэх
СУМЫН САНХҮҮГИЙН ТАСАГ
Сумын санхүү эдийн засгийн асуудлыг 1976 оноос өмнө системийн байгууллагадаа харъяалагдан тайлан тооцоогоо тушаадаг байлаа. 1976 оны 7 дугаар сарын 1 нд суманд АДХГЗ-ны санхүүгийн тасаг байгуулагдан Тасгийн даргаар Г.Одонбор, нягтлан бодогчоор С.Авгаанренчин, байцаагчаар У.Пагмасүрэн нар ажиллаж байлаа. Тэр үеийн төсөв санхүүгийн тогтолцоо одоогийнхоос тэс өөр байлаа. Сумын санхүүгийн тасаг нь сумын хурлын харьяа 8 жилийн дунд сургууль, Хүний их эмчийн салбар, Хүүхдийн цэцэрлэг, Сумын АДХГЗ, Клуб, Номын сан, Мал эмнэлгийн тасаг, Цаг уур, Ясли зэрэг төсөвт байгууллагуудын төсвийг захиран зарцуулж, сумын орлого бүрдүүлэх ажлыг хариуцдаг бөгөөд бүх байгууллагуудын санхүүгийн баримтанд нэгдүгээр гарын үсгийг санхүүгийн тасгийн дарга, хоёрдугаар гарын үсгийг санхүүгийн тасгийн нягтлан бодогч зурдаг байсан. Тухайн үеийн сумын төсвийн орлого 196,1 мянган төгрөг, төсвийн зарлага 1524,4 мянган төгрөг байсан ба 40 орчим хувийг дунд сургуулийн төсөв эзэлдэг байлаа. Сумын санхүүгийн тасаг нь 1981 онд улсад 3-р байр, 1985 онд улсад 2-р байр эзэлж диплом, мөнгөн шагналаар шагнуулсны дээр, ажлаараа аймагтаа удаа дараа тэргүүн байрт шалгарч байсан шилдэг хамт олон юм.
СУМЫН САНХҮҮГИЙН ТАСГИЙН ДАРГААР
1976-1977 онд: Г.Одонбор
1978-1982 онд: С.Авгаанренчин
1982-1986 онд: М.Өнөбух
1986-1990 онд: У.Пагмасүрэн
1990-2008 онд: Г.Энх-Амгалан
2008-2014 онд: Д.Гэрэлцэцэг
2015 оноос одоог хүртэл: О.Туяа
СУМЫН САНХҮҮГИЙН ТАСГИЙН НЯГТЛАН БОДОГЧООР
1976 онд: С.Авгаанренчин
1977-1986 онд: У.Пагмасүрэн
1986-1990 онд: Г.Энх-Амгалан
1990-1991 онд: Дунд сургуулийн ня-бо О.Туяа
1990-1991 онд Хүний их эмчийн салбарын ня-бо Д.Боргил
1992-2014 онд: ЗДТГ, Баг, ИТХ-ын ня-бо О.Туяа
2001-2006 онд: Дунд сургууль, Хүүхдийн цэцэрлэг, Соёлын ня-бо Г.Энхцэцэг
2006-2008 онд: Дунд сургууль, Хүүхдийн цэцэрлэг, Соёлын ня-бо Ш.Сүрэнхорлоо
2008-2014 онд: Дунд сургууль, Хүүхдийн цэцэрлэг, Соёлын ня-бо Ж.Уранчимэг
2009-2012 онд: ЭМТ-ийн ня-бо С.Баянмөнх
2012-2014 онд: ЭМТ-ийн ня-бо Г.Баянжаргал
2015 оноос мэргэжилтэн Д.Гэрэлцэцэг
2015 оноос ЗДТГ, ИТХ, ЭМТ-ийн ня-бо Ж.Уранчимэг
2015 оноос ЕБС, Хүүхдийн цэцэрлэг, Соёлын ня-бо Г.Баянжаргал
2015 оноос суманд Санхүүгийн алба байгуулагдаж, Санхүүгийн албаны даргаар О.Туяа, Төсөв, санхүүгийн мэргэжилтэнээр Д.Гэрэлцэцэг, ня-богоор Ж.Уранчимэг, Г.Баянжаргал нар ажиллаж байна.
НИЙГМИЙН ДААТГАЛ
Нийгмийн даатгал нь иргэн болон төр, аж ахуйн нэгж байгууллагаас зохих журмын дгуу шимтгэл төлж нийгмийн даатгалын санг бүрдүүлж даатгалын хууль тогтоомжид заасан тэтгэвэр, тэтгэмж, төлбөр өгөх агуулга бүхий нийгэм эдийн засгийн арга хэмжээ юм. 1979 онд ХАА-н нэгдлийн гишүүдийн өндөр насны тэтгэврийг, 1984 онд тахир дутуугийн болон тэжээгчээ алдсаны тэтгэврийг улсын тэтгэвэр хангамжийн системд хамааруулж дундаж хэмжээг нь 50 хувиар нэмэгдүүлсэн бөгөөд улмаар ХАА-н нэгдлийн гишүүдийн тэтгэврийн хууль батлагдаж мөрдөгдөв.
Энэ хууль гарч мөрдөгдсөн 1983-1985 оноос сумдад нийгэм, нийгэм хангамжийн асуудал хариуцсан ажилтан ажиллах болж анхан шатны нэгжтэй нийгэм хангамжийн тогтолцоо бүрдэн ажиллах болов. Энэ үеэс манай суманд ХНХ-ийн байцаагч Г.Одонбор ажиллаж байв. Аймгийн АДХГЗ-ны дэргэдэх Нийгэм хангамжийн хэлтэс 1994 оноос аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс болон өргөжиж бие даасан алба болсноор сумдад нийгмийн даатгалын байцаагч ЗДТГ-ын харъяанд ажиллах болсон юм.
1983-1989 онд: Г.Одонбор ХНХ-ийн байцаагч
1989-1991 онд: Г.Дарьсүрэн ХНХ-ийн байцаагч
1991-2006 онд: Ж.Алтантогос НД-ын байцаагч
2006-2009 онд: Б.Анхбаяр НД-ын байцаагч
2009-2014 онд: Ю.Цэцэгмаа НД-ын байцаагч
2014 оноос: Э.Эрдэнэбаатар НД-ын байцаагчаар ажиллаж байна.
МАЛ ЭМНЭЛЭГ ҮРЖЛИЙН ТАСАГ
Монгол Улсын Их Хурлын 2010 оны 05 дугаар сарын 20 ны өдрийн 23 дугаар тогтоолоор “Монгол мал” үндэсний хөтөлбөр батлагдан улмаар Засгийн газрын шийдвэрээр малэмнэлгийн үржлийн тасаг мэргэжилтэн 3, жолооч нэг хүний орон тоотой байгуулагдсан. Тасгийн дарга Г.Мөнхзул, мэргэжилтэн Э.Өлзийсайхан, мэргэжилтэн Ж.Баттулга, жолооч Б.Идэрчулуун
Мал эмнэлэг үржлийн тасаг ньхөдөө аж ахуйн салбарт хэрэгжиж буй хөтөлбөр, төсөл дүрэм, журам заавар, стандартыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж хүнс хөдөө аж ахуйн хэвийн үйл ажиллагааг хангахад чиглэгдсэн төрийн бодлого шийвдвэр хууль, тогтоомжийн биелэлтийг орон нутагт зохион байгуулах, сурталчлан таниулах, хяналт тавих гүйцэтгэлийг дээд шатны байгууллагад мэдээлэх чиг үүрэгтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Бидний амжилт: 2011 онд сумын “Шилдэг хамт олон”-оор шалгарсан. 2011 онд аймгийн ХХААГ-аас “Шилдэг сал эмнэлэг үржлийн тасаг”-аар шалгарсан. 2012, 2014 оны ажлын үр дүнгийн үзүүлэлтээр аймагтаа “Тэргүүн” байрт тус тус шалгарсан.
ТАТВАР
“Монгол улсын татварын ерөнхий хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” Засгийн газрын 1992 оны 1 дүгээр сарын 23 ны 11 дүгээр тогтоол гарч улсын татварын албаны дүрмийг шинэчлэн баталж, улсын татварын ерөнхий газрыг байгуулан аймагт татварын хэлтэс, суманд татварын байцаагчтай болжээ.
Татварын улсын байцаагч нь татварын ногдол хуудсыг оны эхэнд татвар төлөгчдөд өгч, гүйцэтгэлд нь хяналт тавьж биелэлтийг сар бүр тоцоон, мэдээ мэдээллийн ажлаа сайжруулан, татварын бааз суурийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч тайлан хүлээн авах, ажлын чанарыг сайжруулах, цахим тайлангийн системийг нэвтрүүлэх талаар ихээхэн идэвх чармайлттай ажиллаж байна.
ИРГЭНИЙ БҮРТГЭЛ
Иргэний бүртгэл нь иргэний үнэмлэх, шилжилт хөдөлгөөн иргэний гэр бүлийн цахим байдал эдгээр бүртгэлтэй холбоотой бүх төрлийн үйлчилгээг иргэдэд үзүүлэх, Монгол улсын иргэний бүртгэл мэдээллийн санг бүрдүүлэх, хөтлөх, цахим мэдээллийн санд хадгалах чиг үүрэгтэйгээр сумынхаа ЗДТГ-ын харъяанд үйл ажиллагаагаа явуулдаг.
Улсын бүртгэлд ажиллаж байсан хүмүүс
1995-1997 онд: Б.Шархүүхэн
1997-2002 онд: Б.Анхбаяр
2003-2004 онд Б.Саранчимэг
2004-2005 онд: М.Сарантуяа
2006-2012 онд: Ц.Отгонбаяр
2012-2014 онд: Б.Анхбаяр
2015 оноос Ц.Шижирмаа