Эрүүл мэндийн төв

Байгууллагын түүх

Сүхбаатар аймгийн Халзан сумын эмнэлэг нь анх 1936 онд “Халзан шанд” гэдэг газар дөрвөн хантай гэрт байгуулагдаж их эмч Б.Баасандорж, саниторч Соно Ванжаа нар ажиллаж байжээ. 1939 онд “Хатавч”-д нүүж ирээд сүмийн баруун дундах жасын байшинд байрлаж сувилгаа үйлчилгээ явуулжээ.

  • 1964 онд хүн эмнэлэгийн барилга баригдаж 1974 онд өргөтгөл хийгдсэн байна.
  • 2007 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2 давхар барилга хүлээн авсан бөгөөд үйл ажиллагаа хэвийн явагдаж байна.

Алсын хараа:  Эрүүл урт наслалт

Зорилго:

Хүн амын эрэлт хэрэгцээнд нийцсэн нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн анхан шатны тусламж, үйлчилгээг хэнийг ч орхигдуулахгүй, тэгш хүртээмжтэй, чанартай үзүүлж, эрүүл урт наслалт, амьдралын чанарыг дээшлүүлэх

Зорилт:

  • Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах, чанартай сургалтын тоо, сургалтад хамрагдалтын хувийг нэмэгдүүлэх
  • Эмнэлгийн анхан шатны тусламж, үйлчилгээг хэнийг ч орхигдуулахгүй, шуурхай, чанартай, багаар үзүүлэх
  • Үйлчлүүлэгчдийн болон ажилчдын сэтгэл ханамжийг дээшлүүлэх

 

Contact

Gallery