Соёлын төв
Эрхэм зорилго: Соёлын үйлчилгээг иргэдэд жигд хүртээмжтэй хүргэн мэргэжлийн боловсон хүчнээр 90 ээс дээш хувьтай хангахыг зорино.
Халзан сумын соёлын төв нь анх 1931 оноос Улаан гэр нэртэйгээр байгуулагдан анхны даргаар Б.Шарав ажиллаж байсан.
- 1936 оноос Улаан булан
- 1946 оноос Сумын клуб
- 1965 онд Хөдөлмөр нэгдлийн хөрөнгөөр өргөтгөл хийж 200 хүний суудалтай болж өргөжсөн.
- 2009 оноос Соёлын төв болж 5 орон тоотой үйл ажиллагаа явуулж эхэлсэн.
Зорилт:
- Сумын ниийт хүн амд соёл урлагийн үйлчилгээг хүртээмжтэй, чанартай хүргэх
- Мэргэжлийн боловсон хүчнээр бүрэн хангах
- Соёл урлагийн үйлчилгээ явуулах ая тухтай орчин бүрдүүлэх.
Халзан сум Соёлын төв нь бүтэц орон тооны хувьд Дарга , Номын санч-бүртгэл мэдээллийн ажилтан, Дуу хөгжмийн багш , Бүжгийн багш техникч, Үйлчлэгч , Жижүүр гэсэн 6 орон тоотой бөгөөд Дээд буюу бакалаврь зэрэгтэй – 3, Бүрэн дунд боловсролтой – 2, Тусгай мэргэжлийн боловсролтой – 1 ажилтан тус тус ажиллаж байна. Эдгээр ажилчид нь өөр өөрийн албан тушаалын чиглэлдээ жилдээ 1 удаа өөрсдийгөө хөгжүүлэн сургалт семинарт хамрагдаж, серьтификат, гэрчилгээтэй болон ажиллаж байна.
Contact
- 99137017, 99511502
- batnaran@su.moc.gov.mn
- Сүхбаатар аймгийн Халзан сум, VI баг, Соёлын төв
Opening hours
-
Даваа08:00 - 17:00
-
Мягмар08:00 - 17:00
-
Лхагва08:00 - 17:00
-
Пүрэв08:00 - 17:00
-
Баасан08:00 - 17:00
-
БямбаClosed
-
НямClosed