Month: <span>12-р сар 2023</span>

Сумын шатрын аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.

Эрэгтэй♟️:

🥇Г. Алтансүх

🥈У. Түвшинсайхан

🥉Б. Золзаяа

Эмэгтэй♟️:

🥇Б. Мөнхцолмон

🥈О. Энхжин

🥉Д. Дайриймаа тус тус байр эзэллээ. Тэмцээнд оролцсон нийт тамирчдадаа баярлалаа.

Ерөнхий зохион байгуулагч:

АРГА БИЛИГ ШАТРЫН КЛУБ

Ивээн тэтгэгч байгууллага:

ГАЛБАДРАХ ӨӨДӨӨ ХХК

ивээн тэтгэгч байгууллагадаа баярлалаа хамт олонд нь ажлын амжилт хүсье.☺️

#Шатар бол оюуны гимнастик юм. Хүн бүр шатарчин болох албагүй ч энэхүү гайхамшигтай тоглоомыг тоглож сурах нь таны хувийн ур чадвар, ой тогтоолт, сэтгэн бодох чадварт сайн нөлөө үзүүлдэг юм шүү.

2023 оныг “ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ ХАМГААЛЛЫГ ДЭМЖИХ ЖИЛ” болгон зарласантай холбогдуулан албан байгууллага, аж ахуй нэгжүүдэд туг дэвтэр аялуулах үйл ажиллагааны хүрээнд 11 дүгээр сарын 1 нээс 11 дүгээр сарын 08 ны өдрүүдэд Халзан сумын ОНӨААТҮГ – аар аялаж байна. Энэхүү хугацаанд хүүхэдрүү чиглэсэн олон олон үр дүнтэй арга хэмжээ зохион байгуулж ажиллахыг хүсье.

2023 оныг “Хүүхдийн хөгжил хамгааллын жил” болгон зарласантай холбоотой Халзан сум Эрүүл мэндийн төв-өөр 7 хоногийн турш туг, дэвтэр аялаллаа.

Энэ хугацаанд зохион байгуулан ажилласан ажлуудаас танилцуулбал

1. Цахим орчин дахь ХҮҮХЭД ХАМГААЛАЛ донтолтоос сэргийлэх нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулах ажлын хүрээнд “Халзан сум Эрүүл мэндийн төв”, “Шинэ зар Халзан сумынхан” цахим хуудсуудаар дамжуулан нийт 5 удаагийн мэдээлэл цацан ажилласан бөгөөд нийт хандалтын тоо давхардсан тоогоор 1568 байна.

2. Хүүхдийн шүдний өвчлөлийг эмчлэн эрүүлжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хүрээнд Баруун-Урт сумын “Тунгалаг Аманхужир” шүдний эмнэлэгийн шүдний их эмч С.Тунгалагтай гэрээ байгуулан нийт 51 хүүхдийн 134 шүдийг эмчлэн эрүүлжүүлэх арга хэмжээг зохион байгууллаа.

3. ЕБС-ын 1-р ангийн буюу 6 настай хүүхдүүдэд урьдчилан сэргийлэх үзлэгийг 2023 оны 09 дүгээр сарын 10-12-ны өдрүүдэд зохион байгууллаа. Үзлэгт эрэгтэй 13, эмэгтэй 13, нийт 26 хүүхэд хамрагдсан бөгөөд амны хөндийн өвчлөл 76,9 хувь, харааны бэрхшээлтэй хүүхэд 2-ийг илрүүлэн эмчлэн эрүүлжүүлсэн байна.

4. Нийгмийн эрүүл мэндийн ажилтан нь Ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтан, насан туршийн боловсролын багш, номын сангийн мэргэжилтэн нартай хамтран “Охидын эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан Ерөнхий боловсролын сургуулийн 101 охидод “Өсвөр үеийн охидын эрүүл мэндийн онцлог” сэдвийн хүрээнд мэдээлэл өгөн ажиллаа.

5. Байгууллагынхаа нөөц бололцоонд тулгуурлан эрүүл мэндийн төвийн ажиллагсдын амрах байранд хүүхэд хөхүүлэх буланг тохижууллаа. Нийт зарцуулсан хөрөнгийн хэмжээ 350000 төгрөг.

6. Суурь өвчлөлтэй 0-5 насны 7 хүүхдийг сэргээн засах тусламж үйлчилгээнд хамруулсан байна.

Туг дэвтэр аялах хугацаанд хүүхэдрүү чиглэсэн олон үр дүнтэй арга хэмжээ зохион байгуулан ажилласан Халзан сум Эрүүл мэндийн төв ийн хамт олондоо талархал илэрхийлье. Та бүхний цаашдын ажил үйлсэд өндөр амжилт хүсэн ерөөе.

2023 оныг “Хүүхдийн хөгжил хамгааллын жил” болгон зарласантай холбоотой Халзан сумын Ерөнхий боловсролын сургуулиар 7 хоногийн турш туг, дэвтэр аялаллаа.

Энэ хугацаанд зохион байгуулан ажилласан ажлуудаас танилцуулбал

1. Засаг даргын үйл ажиллагааны зардлаас 6.724.500

төгрөгөөр санхүүжүүлэн Жойфүл Ус Цэвэршүүлэгч ХХК -ны гүйцэтгэлээр сургуулийн бүх анги танхим, гал тогоо,

дотуур байранд 4-6 шатлалт шүлтүүртэй ус цэвэршүүлэгч төхөөрөмж суурилууллаа.

2. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “АЛТАН НАМАР-2023” спартикадыг 6 төрлөөр зохион байгуулан ажиллав.

3. Сурагчдын дижитал флатпорм болон цахим танхим хосолсон сургалтын арга зүйг сайжруулах PEARSON , EDUTEN хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд сургуулийн нөхөн хангалтын зардлаар НЭМЭЛТЭЭР 11 ТАБЛЕТ захиалга хийж ажиллалаа.

4. Сурагчдын авьяас чадварыг хөгжүүлэх дугуйлангууд хичээллэж байна.

Туг дэвтэр аялах хугацаанд хүүхэдрүү чиглэсэн олон үр дүнтэй арга хэмжээ зохион байгуулан ажилласан Халзан Сум Сургууль -ийн хамт олондоо талархал илэрхийлье. Та бүхний цаашдын ажил үйлсэд өндөр амжилт хүсэн ерөөе.

НИЙТ ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН АНХААРАЛД

Малын тоо толгойн албан татвараа🐎🐂🐑🐐12 дугаар сарын 15-ны дотор,

Галт зэвсгийн албан татвараа 12 дугаар сарын 01-ны дотор, Хөрөнгийн албан татвараа улирал бүрийн 25-ны дотор тус тус төлж барагдуулна уу. ‼️

⏳⏳Хуулийн хугацаанд татвараа төлж,үндсэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлцгээе!

Төлөх татварын талаар мэдээлэл авах бол : 95601313

Эх оронч үзэл татвар төлөхөөс эхэлдэг 🇲🇳

Татвар төлөгч танд баярлалаа.