Сүхбаатар аймгийн Халзан сум

1925 онд Дарьгангын таван гар сүрэгтэн хошууг 18 сум болгон зохион байгуулахад Халзан сум байгуулагджээ. 1224 метр өндөр Шарга уул, 1100 метр өндөр Цагаан овооДэмбэрэлШовдолБаян-Уул зэрэг уултай, намхан ухаа, толгод бүхий нутагтай. Сумын хамгийн нам цэг нь Өөшийн их цагаан нуур далайн түвшнээс дээш 860 метрт оршино. Нутгийн ихэнхийг Салхит, Шүүт, Сайншанд, Хужиршанд, Хатавч, Халзаншанд, Чандмань, Өөш морин хошуу зэрэг тал хөндий, цав толгод эзэлдэг.

Хүн ам

Халзан сумаас Хөдөлмөрийн баатар 3, төрийн шагналтан 2, ардын цолтон 2, гавьяат цолтон 9, улсын аварга малчин 7, улсын сайн малчин 2, улсын манлай уяач 1, алдарт уяач 4, аймгийн алдарт уяач 9, төр нийгмийн зүтгэлтэн 9 хүн төржээ. Халзан сум эрдэмтэн, докторуудын тоогоор аймагтаа тэргүүлдэг.