Дотоод журам /ТГ/

ХАЛЗАН СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН

ДОТООД  ЖУРАМ

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1.Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албанытухай хууль, Шилэн дансы тухай хууль, Төсвийн тухай хууль, Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг  хэрэгжүүлэх, тамгын газар үйл ажиллагаагаа явуулахдаа ажиллагсадынхаа хөдөлмөрийг оновчтой зохион байгуулж, сахилга зохион байгуулалтыг бэхжүүлэн ажлын бүтээлч чанарыг дээшлүүлж бусад харилцааг зохицуулахад  чиглэгдсэн энэхүү дотоод журмыг баримтлана.

1.2.Хөдөлмөрийн харилцаанаас үүссэн аливаа асуудлыг тамгын газар нь Монгол улсынхөдөлмөрийн хууль, Төрийн албаны тухай хууль, Төсвийн тухай хууль, Монгол улсын засгийн газрын 2019 оны 1 сарын 23-ны 33-р тогтоол, Шилэн дансны тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомжийг үндэслэн энэ дотоод журмын дагуу шийдвэрлэнэ.

1.3.Дотоод журмын биелэлтэнд Сумын Засаг Дарга, Тамгын Газрын Дарга, хөдөлмөрийн хамт олон хяналт тавина.

Хоёр. Ажилд авах, ажлаас чөлөөлөх

2.1. Тамгын газарт төрийн албан хаагчийг ажилд авахдаа ажлын дадлага туршлага,  ажил хариуцан зохион байгуулах чадвар, ёс суртахууны чанар, нэр хүнд, эрүүл мэндийн байдал зэргийг судалсаны үндсэн  дээр төрийн албаны тухай хууль, Монгол улсын хөдөлмөрийн тухай хуулийн дагуу төрийн албаны мэргэжлийн шалгалтанд тэнцсэн хүнийг хөдөлмөрийн гэрээ, үр дүнгийн гэрээ байгуулж ажилд авна.

2.2.”Төрийн албаны тухай хууль”, “Хөдөлмөрийн тухай хууль”-ийн дагуу Төрийн жинхэнэ албан хаагчийн тушаалд анх орсон албан хаагчид туршилтын хугацааг 1 жил хүртэл хугацаагаар, төрийн үйлчилгээний  албан тушаалд шинээр орж буй ажилтанг 6 сараас илүүгүй туршилтын хугацаагаар эхлээд ажилд авна.

2.3.Ажилд авахаар судалсан хүнийг авахдаа тамгын газрын дарга сумын засаг даргатай зөвшилцөж шийдвэр гаргана.

2.4.Шинээр ажилд орж байгаа төрийн албан хаагчдын ажлыг шийдвэр гарсанаас хойш 2 хоногийн дотор хүлээлцүүлэн, ажлын байрны тодорхойлолт, ажлын холбогдолтой хууль тогтоомж, заавар журмыг судлуулах ажлыг Тамгын газрын дарга хариуцна.

2.5.Төрийн албаны зөвлөлийн 2004 оны 16 дугаар тогтоолоор батлагдсан журмын дагуу нийт ажилтан, ажилчдад хувийн хэрэг нээж хөтөлнө.

2.6.Хөдөлмөрийн гэрээг Монгол улсын хөдөлмөрийн тухай хууль болон бусад хууль тогтоомжинд заасан үндэслэлээр байгуулж, шаардлагатай нөхцөлд тодотгол хийх, гэрээг цуцлах асуулдыг хууль тогтоомжинд нийцүүлэн шийдвэрлэж байна. Ингэхдээ гэрээг цуцалж, ажлаасчөлөөлж байгаа шалтгаан, үндэслэлийг тодорхой гарган шийдвэрт тусгасан байна.

2.7.Ажлаас чөлөөлөгдөж байгаа албан хаагч, ажилтан нь тамгын газрын даргаас тооцооны хуудас авч санхүү болон бусад ажил төрлийн холбогдолтой тооцоог бүрэн хийсний дараа ажлаас чөлөөлөгдсөн шийдвэрийг үндэслэн НД-ын дэвтэрт Тамгын дарга бичилт хийнэ.

2.8.Ажлаас чөлөөлөгдсөн шалтгааннөхцлийг харгалзан тухайн хүнд Монгол улсын “Төрийн албаны тухай хууль”-ийн 30 дугаар зүйлийн 1, “Хөдөлмөрийн тухай хууль”-ийн 42 дүгээр зүйлд зааснаар тэтгэмж олгох асуудлыг шийдвэрлэнэ. Өндөр насны тэтгэвэрт гарч байгаа төрийн жинхэнэ албан хаагчид “Төрийн албаны тухай хууль”-ийн 30.2-д заасны дагуу 24.1.1, 24.1.2-т заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн тохиолдолд төрийн албанд ажилласан хугацааг харгалзан 36 хүртэл сарын албан тушаалын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгох ба байгууллага төрийн жинхэнэ албан хаагч болон бусад үйлчилгээний ажилтан ажилчдад төр, засгийн байгууллагад ажилласан хугацаанаас нь хамруулан 1 ба түүнээс дээш сар хүртэл дундаж хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгоно.

2.9.Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журмыг Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолоор шийдвэрлэнэ.

            Гурав. Тамгын газар, ажилтнуудын үндсэн үүрэг:

                             3.1 Тамгын газрын үндсэн үүрэг

3.1.1 Монгол улсын хууль, Засгийн газрын болон Аймгийн Засаг Даргын Тамгын газрын шийдвэрийг удирдалга болгон сумын засаг даргаас үйл ажиллагаа явуулахад нь бүх талаар үйлчлэн тусламж монгол улсын хууль, засгийн газрын тогтоол шийдвэр, аймаг, сумын засаг даргын шийдвэрийн биелэлтэнд хяналт тавьж хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулан орон нутагт засаг захиргааны удирдлагын арга хэлбэрийг боловсронгуй болгон үр нөлөөг нь дээшлүүлэх ажил зохионо.

3.1.2 Төрийн албан хаагч боловсон хүчнийг судлах, тогтвор суурьшилтай ажиллуулах сургах, мэргэшүүлэх, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэх талаар бодлого боловсруулан хэрэгжүүлнэ.

3.1.3 Албан хаагчид, ажилчдын ажиллах хэвийн нөхцөл байдлыг хангах, ажлын байр, албан өрөөний ажиллах нөхцлийг хангана.

3.1.4 Төр засгийн бодлого шийдвэрт үндэслэн орон нутгийн онцлог байдлыг судлан тусгасан тодорхой бодлого чиглэл боловсруулан сурталчилан хэрэгжүүлэх ажлыг нэгтгэн зангидаж, уялдуулан зохион байгуулна.

3.1.5 Тамгын газрын ажилтны хөдөлмөрийн хөлсийг ажил мэргэжлийн ур чадвар, мэдлэг боловсрол, хариуцсан ажлын үр дүн, чанар, мэдээ тайланг хугацаанд нь үнэн зөв гаргасан эсэх, орлогын төлөвлөгөөний биелэлт, төсвийн зарцуулалт, хэмнэлт ажлын цагийн ашиглалт зэрэг ажлын үр дүнтэй холбон цалингийн зэрэглэлийг өсгөж бууруулах зарчмыг баримтлана.

3.1.6 Тамгын газрын ажилтан ажилчдын үйл ажиллагааг уялдуулан зохицуулж удирдан тэдний ажлыг сар, улирал бүрээр шалгаж хагасбүтэн жилээр дүгнэнэ.

3.1.7 Тамгын газар нь улирлаар тодотгосон жилийн ажлын чиглэлтэй байна. Ажилтнууд нь жилийн ажлын чиглэлд тусгах асуудлыг боловсруулж дараа оны 1-р сарын 10-ны дотор тамгын газарт өгөх бөгөөд тамгын газрын дарга  уг асуудлыг тусган тамгын газрын жилийн ажлын чиглэлээ боловсруулж 1-р сарын 15-ны дотор засаг даргаар батлуулж хяналт тавьж хэрэгжүүлж ажиллана. Энэ чиглэлд шаардлагатай асуудлаар улирал тутам тодотгол хийж байна.

3.1.8 Тамгын газар нь батлагдсан төсвөө хэтрүүлэхгүй зарцуулж бензин тос, томилолтонд лимит тогтоон зарцуулалтанд хяналт тавьж ажиллана.

3.1.9 Тамгын газрын ажилтан, ажилчдын хөдөлмөрийн гэрээнд хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, тэдний амьдрал ахуйн нөхцлийг сайжруулахад байнга анхаарна.

3.1.10 Тамгын газрын хурал, зөвөлгөөн , эрх зүйн сургалт, сонсгол мэдээлэл, болон хөдөлмөрчдийг хүлээж авах ажлыг тусгай батлагдсан хувиараар зохион байгуулна.

3.1.11 Ажилтнуудын үйл ажиллагаа, мэргэжлийн түвшингийн үнэлгээ нь үндсэн болон улирлын хоёр хэлбэртэй байна. Үндсэн үнэлгээг тамгын газар жилд нэг удаа, улирлын үнэлгээг улирал тутам хийх ба хөдөлмөрийн гэрээгээр болон түр ажиллагсдын ажлыг хагасжил тутамд дүгнэж байна.

            3.2 Ажилтны үндсэн үүрэг:

3.2.1 Хууль тогтоомж, байгууллагын дотоод журам, болон бусад дүрэм, заавар, төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг чанд мөрдөн, үнэнч шудрага хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ чанд мөрдөн, үнэнч шудрага хөдөлмөрлөн гэрээгээр хүлээсэн үүргээ чанд биелүүлж, ажилдаа бүтээлч идэвхи санаачлагатай ажиллан, хууль эрхийн болон ажил мэргэжлийн мэдлэг чадвар арга барилаа байнга дээшлүүлж ажиллахын зэрэгцээ төрийн албан хаагчид нь “Төрийн албаны тухай хууль” –ийн 13 дугаар зүйлд заасан нийтлэг үүргийг бүрэн хэрэгжүүлнэ.

3.2.2 Ажлын байр болон хариуцсан эд хөрөнгийг хайр гамтай эзэмшиж, албан хэрэг, ажлын багаж, машин техник тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг бүрэн хангаж, ажлын байрны эмх цэгц, ариун цэвэрч соёлч байдлыг дээдлэн эрхэмлэж төсөв зардлыг хэмнэх талаар санаачлагатай ажиллана.

3.2.3 Ажилтан нь үр дүнгийн гэрээ, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт ажил үүргийн хуваарьт заасан үүрэгт ажил, бусад байгууллагатай хамтарсан урлаг, спорт болон нийтийг хамарсан зохион байгуулалтай ажилд засаг дарга, тамгын газрын дарга удирдлагаасөгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь чанартай биелүүлж гүйцэтгэлийн талаар мэдээлж байх /Босоо удирдлагатай ажилтнуудад энэ заалт хамаарна/

3.2.4 Тамгын газрын ажилтан нь Монгол улсын хууль, засгийн газрын тогтоол, аймгийн болон сумын засаг даргын захирамж шийдвэрийг хөдөлмөрчдөд сурталчилан таниулна.

3.2.5 Эрхэлсэн ажлын талаар жилийн ажлын чиглэл сар, улиралд хийх ажлын төлөвлөгө гарган тамгын газрын даргаар батлуулан мөрдөж ажиллана.

3.2.6 Тамгын газраас зохион байгуулж байгаа нийтийг хамарсан ажилд тогтмол оролцож хамт олон дунд биеэ зөв авч явж бусдыг үлгэрлэн  3.2.3-т заасны чанд баримтлан ажиллана.

3.2.7 Аливаа ажлын явц, гүйцэтгэлд өөрөөдүгнэлт хийж илэрсэн дутагдлыг тухай бүр нь арилгаж байхын дээр өөртөө болон бусдад тавих шаардлагыг өндөржүүлэн, сумын нийт ажлыг сайжруулах талаар асуудал дэвшүүлэн боловсруулж хэрэгжүүлэх талаар санаачлагатай ажиллана.

3.2.8 Боловсруулж буй асуудлууд түүнчлэн байгууллагын нууц материалыг задруулах, алдаж үрэгдүүлэх, бусдад ашиглуулахаас байнгасэрэмжлэх, албан хэргийн стандартыг дагаж мөрдөх, улсын албаны нууцыг чандлан сахина.

3.2.9 Тамгын газрын албан хаагчид, ажилчид, /босоо удирдлагатай ажилтанууд энэ заалт хамаарна./ төвийг сахиж ямар нэг нам эвсэлд харъяалагдахгүй, дэмжихгүй байх

3.2.10 Тамгын газрын ажилтанууд нь нутгийн удирдлагын ордон буюу албан өрөөндөө тамхи татах, согтууруулах ундаа хэрэглэхийг  цээрлэнэ. Хүн бүр тамхины хор хөнөөлөөс сэргийлэх, түүнтэй тэмцэх арга хэмжээг хэрэгжүүлэх,  мөн тамхи татдаггүй хүмүүсийг хөхүүлэн дэмжих,тамхи татдаг,архи хэрэглэдэг хүмүүсийг архи тамхинаас гаргахад бүх талын дэмжлэг туслалцаа  үзүүлнэ.

3.2.11 Албан хаагч бүр дараах лавлах материал бүрдүүлж ажилдаа ашиглана.

а/ Тамгын газраас баталсан ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ

б/ Ажил үүргийн хуваарь

в/ Хариуцсан ажлын талаархи хүчин төгөлдөр үйлчилж буй хууль, Засгийн газрын тогтоол, шийдвэр,дүрэм,заавар,засаг даргын захирамж

г/ Жилийн ажлын төлөвлөгөө гүйцэтгэлийн тайлан

д/ Өөрийн боловсруулан,санаачилж шийдвэрлэсэн асуудлийн жагсаалт

                                            Дөрөв.Тамгын газар,ажилтны эрх

                                                  4.1.Тамгын газрын эрх

4.1.1 Монгол улсын хууль тогтоомжийн хүрээнд тодорхой асуудлаар тушаал шийдвэр гаргана.

4.1.2 Албан байгууллага,аж ахуйн нэгж,түүний удирдлагууд тодорхой асуудлаар үүрэг                                                                                                                                                                                даалгавар өгч биелэлтийг хангуулах,ажлыг шалгаж дүгнэлт гарган дутагдлыг арилгуулах арга хэмжээ авахын дээр хариуцлага тооцох талаар санал тавина                                                   4.1.3 Тамгын газрын боловсон хүчнийг төрийн албаны тухай хуульд заасан шаардлагын дагуу сонгон шалгаруулж  ажилд томилох асуудлыг шийдвэрлэх     

 4.1.4 Тамгын газрын албан хаагчдын  мэргэжил мэргэшлийг дээшлүүлэх,сургууль курст явуулах,бусад газрын  туршлага судлахаар явах

 4.1.5 Тамгын газрын ажилтан албан хаагчдыг үнэлж дүгнэн шагнаж урамшуулах хариуцлага тооцох                                                                                                                                4.1.6  Ажил төрөл гүйцэтгүүлэх, үзлэг шалгалтанд оролцуулах зэргэ ажилд албан газар, байгууллагаас мэргэжлийн хүмүүсийг татан оролцуулах

  4.1.7 Тодорхой асуудал дэвшүүлж, боловсруулсаны үндсэн дээр шийдвэр гаргуулахаар засаг даргад санал тавих

 4.1.8.Тамгын газрын ажилтнуудын нийгмийн даатгалын дэвтрийн баталгаажуулалтыг сар бүр хийж,НД-ын шимтгэлийг зохих дансанд хугацаанд нь оруулж байх                                 4.1.9.Албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх                                                            4.1.10.Албан хаагчидаа гэнэтийн ослын даатгалд хамруулах                                                   4.1.11. Албан хаагчид хурамтлалын сантай болж хүн тус бүр сард 10000 төгрөгийн хурамтлал гаргаж хуримтлалын сан бүрдүүлэх

4.1.12 Жилд 1 удаа хамт олноороо байгалийн үзэсгэлэнт газруудаар аялал зугаалганд явна.                                                                                

4.2. Ажилтны эрх

4.2.1 Төрийн захиргааны ажилтнууд “Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан нийтлэг эрхийг эдлэхийн зэрэгцээ нутаг дэвсгэрийн албан байгууллага,аж ахуйн нэгжид тамгын газрыг төлөөлж ажлыг нь шалгаж зааварлах,холбогдох материалыг шаардаж гаргуулан дүгнэлт хийнэ.

4.2.2 Ажлын доголдол,дутагдлыг арилган,арга барилыг нь дээшлүүлэх үүрэг даалгавар,зөлөмжийг холбогдох байгууллагын удирдлага,хүмүүст тодорхой хугацаатай үүрэг өгч биелэлтийг дүгнэнэ.                                                                                                            

4.2.3 Хариуцсан ажмл байгууллагынхаа талаар тодорхой асуудао дэвшүүлэн боловсруулж шийдвэр гаргуулахаар санал тавина.                                                                             

 4.2.4 Сум,байгууллага,хүмүүсийн ажлын ололт дутагдлыг удирдах байгууллага,хүмүүст мэдээлэх,арга хэмжээ авахуулах,хэвлэлд нийтлэх,илтгэл сонсголд туслах,шагнал урамшилд тодорхойлох, зэмлэл шийтгэл хүлээлгэх талаар санал тавина.                                 4.2.5. Хууль бус үйлдэлтэй эвлэршгүй байж,эрх ашигаа хамгаалуулна.

                                                  Тав. Ажлын цаг хөдөлмөрийн хөлс

5.1 Монгол улсын “Хөдөлмөрийн тухай хууль”-ийн 70-р зүйлд заасны дагуу 7 хоногт ажлын 5 өдрөөр ажлын 40 цаг байна.

 5.2 Ажилтнууд ажилд ирэх,завсарлах,ажлын цагийн дундуур гадагш явах,ажлын өдөр дуусахад цаг бүртгэгчид өөрийн биеэр очиж бүртгүүлнэ. Бүртгүүлээгүй нөхцөлд ажлын цаг тасалсанд тооцно. Цаг бүртгэгч нь сарын цагийн балансыгтамгын газрын даргад хянуулан баталгаажуулж санхүүд гаргаж өгнө. Ажлын цаг ашиглалтын байдалд тамгын газрын дарга хяналт тавина./босоо удирдлагатай хүмүүст энэ заалт хамаарна./                                        5.3 Ажилтанг ажлын цагаас хожимдох,ажил таслах,ажлын цаг дуусахаас өмнө явах,ажлын цагаар дэмий сэлгүүцэх,цагийг үр бүтээлгүй өнгөрүүлэх,эргүүл дежүрын үүргийг таслаж,ажлын цагаар албан газар дээр архи уух согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хатуу хориглоно.

 5.4 “Хөдөлмөрийн тухай хууль”-ийн 74 дүгээр зүйлийн 2-ын зааснаас бусад тохиолдолд 1, 2, 3, 4-т зааснаас бусад тохиолдолд ажилтныг ажил олгогчын санаачлагаар ажиллуулахыг хориглоно.

  5.5 Ажлын зайлшгүй шаардлагатай нөхцөл байдлын/өрх хүн ам малын тооллого, тэмдэглэлт арга хэмжээ гэх мэт оргил ачааллын/-үед шууд харъяалах удирдах албан тушаалтны шийдвэрээр ажлын цагаас илүү цагаар ажиллуулан хөдөлмөрийн хуулийн 73 дугаар зүйлийн дагуу ажлын цагийг нэгтгэн бодох журмыг мөрдөнө.                                                                                    5.6 Ажилтан өөрөө болон 16 хүртэлх  насны хүүхэд,гэр бүл болон шууд асрах хүнээ зайлшгүй шаардлагаар эмнэлэгт үзүүлсэн,амбулториор эмчлүүлсэн,хуулийн байгууллагад гэрч,хохирогчоор дуудагдсны улмаас ажилдаа байгаагүй хугацаа өдрийг байгууллага албан тушаалтан болон эмнэлэгийн магадлагаа тодорхойлолтыг үндэслэн ажилтасалсанд тооцохгүй.Гэхдээ энэ талаар засаг дарга,тамгын газрын дарга, даргын эзгүй холбогдох албан тушалтан, цаг бүртгэгчид заавал урьдчилан мэдэгдсэн байна.                                                                                                          5.7 “Хөдөлмөрийн тухай  хуулийн 103,104,105,106 дугаар зүйлд заасныг үндэслэн нярай хүүхэдтэй эхчүүд /эцэг/-д тэдний хүсэлтийг харгалзан чөлөө олгоно.Хүүхэд асрах чөлөөг байгууллагын даргын шийдвэрээр олгож,нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийнэ.

5.8Ажилтан,ажилчдын хөдөлмөрийн хөлсийг тогтоосон хугацаанд олгоно.                                       5.9 Хөдөлмөрийн хуулийн дагуу ажилтан,ажилчид нь жилд 1 удаа тамгын газраас гаргасан хуваарийн дагуу ээлжийн амралтыг биеэр эдэлнэ.                                                                          5.10 Ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдлэж чадаагүй бол хуульд заасны дагуу 1.5 сартай тэнцэх хэмжээний цалин авна

5.11 Ээлжийн амралтаас бусад тохиолдолд зайлшгүй шаардлагаар бусдын ажлыг хавсран гүйцэтгэвэл ажлын чанар үр дүнг харгалзан “Төрийн албаны тухай хууль”,”Хөдөлмөрийн тухай  хууль”-ийн холбогдох заалтууд,тэдгээрт нийцэж гарсан журмын дагуу тухайн ажилтанд үндсэн цалингийн 40 хүртэл хувийн нэмэгдэл хөлс олгоно.Ажил хавсруулан  гүйцэтгүүлэх тухай тамгын газрын дарга саналаа засаг даргад танилцуулан шийдвэрүүлэн нэмэгдэл хөлсний хэжээг тогтооно.

                                                   Зургаа.Нийгмийн баталгаа

6.1 Тухайн ажилтны аав, ээж төрсөн ах, эгч дүү, үр хүүхэд, эхнэр, нөхөр, хадам аав, ээж нас барсан тохиолдолд 100,0 мянган төгрөгийн буцалтгүй тусламж олгож  хэрвээ эдгээр хүмүүс нь өөр аймаг хотод амьдарч байсан бол 100,0 мянган төгрөгийн буцалтгүй тусламж олгохын зэрэгцээ шаардалагатай үед машин унааны тусламж үзүүлнэ.

6.2 Тамгын газрын албан хаагчид ажилчдаас өөрөө гэр бүл болвол 200,0 мянган төгрөгийн буцалтгүй тусламж, үр хүүхдүүдээс нь гэр бүл болбол 100,0 мянган төгрөгийн тусламжийг олгоно.

6.3 Нууцын ажилтанд нууцын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т заасны дагуу нэмэгдэл олгоно. Ажилласан жил, туршлагыг харгалзан эрх бүхий албан тушаалтанд үндсэн цалингийн 15-30 %-ийн урамшуулал олгоно.

6.4. Тамгын газрын албан хаагчидийг Улаанбаатар хот, Дорнод аймагт зайлшгүй хүнд өвчтэй эмчлүүлэх шаардлагатай үед зөвхөн өөрт нь зориулж жилд нэг удаа 200.0 мянган төгрөг олгох бөгөөд төрийн жинхэнэ албан хаагчийг гадаадад зайлшгүй эмчлүүлэх шаардлагатай болсон нөхцөлд тусламжийг төрийн албаны тухай хуулийн 27.1.8 дугаар заалтыг үндэслэн шийдвэрлэнэ. Мөн ажилтан нас барвал 300,000 мянган төгрөгийн буцалтгүй тусламжийг ар гарт нь олгоно.

6.5 Тус байгууллагаас өндөр насны тэтгэвэрт гарсан ахмадууд нас барсан тохиолдолд 100.000 төрөийн буцалтгүй тусламжийг ар гэрт нь олгоно.

6.6 Өндөр насныхаа тэтгэвэрт гарах буюу төр засгийн шагналаар тамгын газрын ажилтан ажиллагсад шагнагдвал байгууллагын зүгээс хүндэтгэл үзүүлж мөнгөн аяга, мөнгөн урамшуулал олгоно.

6.7 Гэр хороололд амьдардаг албан хаагчдад түлээ нүүрс төсвийн боломжоос шалтгаалж тодорхой хэмжээгээр олгож дэмжлэг үзүүлнэ.

6.8 Тамгын газрын ажилтан, ажилчдыг жилд нэг удаа түүх дурсгалын газраар аялуулахад түлш шатахууны дэмжлэг үзүүлнэ.

6.9 Тамгын газрын албан хаагчдаас Төрийн албаны тухай хуулийн 27.1.9 дэхь заалтын дагуу төрийн хөрөнгөөр давтан сурах, мэргэшлээ дээшлүүлэхэд нь дэмжлэг үзүүлж, энэ хугацаанд эрхэлж байгаа албан тушаалын цалин хөлсийг олгож болно.

6.10 Тамгын газрын ажилтан ажилчид дундын хурамтлалын сантай байж болно.  Санг тусгай журмаар зохицуулна.

6.11 Ажилтан албан хаагчид зайлшгүй шаардлагатай тохиолдолд өөрийн хүсэлтээр цалингүй чөлөө авч болно. Цалинтай чөлөөг жилд нэг удаа Тамгын газрын дарга 3 хоног, Засаг дарга 5 хоног хүртэл хугацаагаар олгож болно. Ажилтан, ажилчид гэр бүл болох,үр хүүхдээ гэрлүүлэх,хүүхэд төрөх,үрчилж авах,аав,ээж,төрсөн ах,эгч,дүү,үр хүүхэд,эхнэр нөхөр,хадам аав,ээж нас барах,байгалийн гэнэтийн аюулд нэрвэгдэх үед чөлөөг цалинтай олгох бөгөөд өвчтөн асрах зэрэг зайлшгүй шаардлагатай тохиолдолд чөлөө авсан хоногийн цалингийн 50 хүртэлх хувьтай тэнцэх хэмжээний тэтгэмжтэй чөлөө олгох бөгөөд өөр аймаг хотод явбал цалингийн 70%-тай тэнцэх хэмжээний тэтгэмжтэй чөлөө олгоно . Бусад тохиолдолд чөлөө авбал тэтгэмж олгохгүй.

6.12 Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр чөлөөний хугацаа хэтрүүлбэл тэр хугацааг ажил тасалсанд тооцож сахилгын арга хэмжээ ноогдуулна.Ажилтанд чөлөө олгохдоо тусгай хуудас хэрэглэх бөгөөд энэ нь санхүүгийн баримтанд хавсрагдана.

6.13 0-18 настай хүүхэдтэй эцэг эхчүүдэд хүүхдийнх нь төрсөн өдрөөр 1 хоногийн цалинтай чөлөө олгоно. Хурал, Семинар, байгууллагын тайлант өдөрлөг, жилийн эцсийн тайлант үед хүүхдийнх нь  төрсөн өдөр таарсан тохиолдолд дараагийн өдөрт нөхөж чөлөө олгоно.

Долоо.Тамгын газрын хурал зөвлөгөөн,ажилтнуудын дунд зохиогдох соёл хүмүүжлийн ажил:

7.1 Тамгын газрын ажилтнуудын зөвлөгөөнийг хагас,жилд нэгээс доошгүй хийж ажилтнуудын ажлын дүн,ажлын байрны тодорхойлолт,хөдөлмөрийн гэрээ байгууллагын дотоод журмын хэрэгжилт,биелэлт болон ажил төрлийн холбоотой бусад асуудлыг хэлэлцэж байна.

7.2 Нийтийг хамран зохиох хурал,зөвлөгөөн семинар цуглааныг засаг даргын зөвшөөрөлтэйгээртамгын газар нэгтгэн зохион байгуулна.Гэхдээ ажлын цагаар явагдах бол  байгууллагуудын ажилд нөлөөлөхгүйгээр зохицуулж зохион байгуулна.

7.3 Хурал семинар зөвлөгөөнөөр хэлэлцэх асуудлыг  холбогдох хүмүүст мэдэгдэж сайн бэлтгэж төлөвлөсөн дарааллын дагуу аль болох богино хугацаанд үр нөлөөтэй зохион байгуулж явуулна.

7.4 Тамгын газрын аппратад зохиогдох соёл хүмүүжлийн ажлыг /сонсгол,удирдах ажилтаны зөвлөгөөн гэх мэт/тамгын газарт төвлөрүүлэн зангидаж тусгай хуваарийн дагуу тамгын газрын мэргэжилтнүүд болон бусад албан байгууллагын удирдлагуудын хүчин туслалцаатай зохион байгуулна.

7.5 Соёл хүмүүжлийн ажлыг ажилтнуудын хууль эрх зүйн болон ажлын арга барилыг дээшлүүлэх,хамтач үзэл соёлч байдал,төрийн албан хаагчийн ёс зүйн байдал, цаг үеийн ажил төрлийн талаар ажил хэрэгч үр нөлөөтэй сонирхолтой хэлбэрээр явуулах.

Найм.Томилолт олгох ба дүгнэх

8.1 Томилолтыг дуудсан бичигт өгөх,томилолтоор явсан хүн ажил үүргийн удирдамжыг гаргаж батлуулан томилолтын хугацаандаа үүргээ бүрэн биелүүлэх хэрэгтэй.Ажил үүргийн биелэлтийг харгалзан томилолтоор явсан ажлынхаа талаар танилцуулсны үндсэн дээр томилолтыг бөглөх бөгөөд томилолтын хоног хугацаанд хяналт тавьж олгоно.

                                                 Ес.Шагнал урамшил

9.1 Хөдөлмөрийн өндөр амжилт гаргасан,үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ сайн биелүүлсэн ажилтнуудад засаг захиргаа болон тамгын газрын даргын шийдвэрээр шагнал,урамшуулал олгоно.

                    а/1-6 хүртэл сарын цалингийн 20%-иар шагнах

                    б/ сумын засаг даргын баярын бичгээр шагнах

                    в/ аймгийн засаг даргын баярын бичиг,жуухаар шагнуулах

                    г/ аймгийн хүндэт дэвтэрт бичихэд тодорхойлох

                    д/ Төрийн дээд шагнал одон медальд тодорхойлох

9.2 Үлгэр жишээч,шударга хөдөлмөрлөж бүтээлч санаачлагатай ажилласан ажилтныг байгууллагын зардлаар амралт,рашаан сувилалд амруулах,аялал жуучлалаар явуулах зэрэг урамшуулал үзүүлнэ.

9.3 Шинэ жил,Мартын найман,Цэргийн баяр,Улсын наадам,Ахмадын баяраар ажлын амжилт гаргасан ажилтан албан хаагчид,он удаан жил ажилласан ахмадуудад засаг дарга,тамгын газрын дарга нар хүндэтгэл үзүүлж,бэлэг дурсгалын зүйл гардуулах,шагнал урамшуулал олгоно.

9.4 Эх үрсийн баяраар тамгын газрын ажиллагсадын хүүхдүүдэд бэлэг олгох

9.5 МУ-ын ЗГ-ын 1995 оны 96 дугаар тогтоолын 6-р хавсралтын дагуу цалин урамшуулал олгоно.

                   Арав.Сахилга зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага

10.1 Хөдөлмөрийн сахилгыг зөрчсөн гэрээний үүргээ биелүүлээгүй ажилтан нарт Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйл, Хөдөлмөрийн хуулийн 131 дүгээр зүйлийн дагуу дор дурдьсан сахилгын арга хэмжээг сумын засаг дарга болон тамгын газрын даргын захирамж,тушаалаар оногдуулна.

           а/ сануулах

           б/ хөдөлмөрийн хөлсийг 6 сар хүртэлх хугацаагаар 20 хүртэлх хувиар бууруулах

в/Гэрээг цуцлах ажлаас халах мөн тогтоосон журам зөрчиж хариуцлага алдсан    нөхцөл захиргааны хариуцлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 1-т заасан хариуцлага ноогдуулна.

10.2 Тамгын газрын ажилтан болон  босоо удирдлагатай ажилтнууд нь албан ажилдаа согтуу ирэх буюу ажлын цагаар болон ажлын байран дээр архи уухыг хориглоно.Төрийн албаны тухай хуулийн 15-р зүйлийг зөрчсөн төрийн албан хаагчдад төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйл, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн дагуу сахилгын шийтгэл ноогдуулж,ажлаас хална.

10.3 Ажилтан албан хаагчид / босоо удирдлагатай ажилтнууд энд хамрагдана./ нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлаас хожимдсон ажил тасалсан,чөлөө зөвшөөрөлгүй явсан тохиолдолд сахилгын арга хэмжээг авна.Ажил тасалсан хожимдсон минутыг нийлүүлэн тооцож 30-аас дээш минутыг 1 цагт дэвшүүлэн /тухайн сард/ цаг бүртгэгч тамгын газрын даргад  танилцуулан энэ цагт ноогдох хөлсийг хасна.Дээрхи зөрчлийг дахин давтан гаргавал сахилгын арга хэмжээг энэ журамд зааснаар оногдуулна.

10.4 Ажил дээрээ хүч бололцоогоо бүрэн дайчилдаггүй,идэвхи санаачлагагүй ажилладаг,хөдөлмөрийнсахилгынзөрчилгаргажаргахэмжээавагдсанажилтандшагналдтодорхойлохоостатгалзах,хөнгөлөлттэйүнээррашаансувилалявах,аялалжуулчлалд оролцох дарааллаас хасах зэрэг нөлөөллийн арга хэмжээ авна.

10.5 Сахилгын арга хэмжээ авагдсан ажилтан албан хаагчид нь ажил хөдөлмөртөө  амжилт гарган 1 жилийн дотор дахин зөрчил дутагдал гаргаагүй бол урьдах арга хэмжээг арилсанд тооцно.

                           Арван нэг.Дотоод журмыг хэрэгжүүлэх талаар:

11.1 Энэ дотоод журам батлагдсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болж тамгын газрын нийт ажилтан,албан хаагчид / багийн засаг дарга нар хамрагдана./хэлбэрэлтгүй дагаж мөрдөнө.

11.2 Тамгын газрын зохион байгуулалт,орон тооны өөрчлөлт аппратын ажлыг боловсронгуй болгон сайжруулах шаардлагаас үндэслэн дотоод журамд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хамт олны саналыг авах үндсэн дээр шийдвэрлэнэ.

11.3 Хүчинтэй хугацаа 2019 оны 02-р сарын 01-ны өдрөөс 2020 оны 02-р сарын 01-ны өдөр хүртэл хэлбэрэлтгүй дагаж мөрдөнө.

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

H