Дотоод журам /СӨБ/

ХАЛЗАН СУМЫН ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН

ДОТООД ЖУРАМ

2019-2020 оны хичээлийн жил             

НЭГ.НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

  1. Монгол улсын Хөдөлмөрийн тухай хууль, СӨБ-ийн тухай хууль, Боловсролын тухай хууль болон бусад холбогдох тогтоол, шийдвэрийг цэцэрлэгийн онцлогийг харгалзан боловсруулав.
    1. Хөдөлмөрийн дотоод журмыг хэрэгжүүлэх ажлыг байгууллагын удирдлагын зөвлөл зохион байгуулж, гүйцэтгэлд ажил олгогч хяналт тавих бөгөөд биелэлт, хэрэгжилтийн явцыг нийт ажиллагсдад тогтмол тайлагнаж байна.
    1. Ажиллагсадын хөдөлмөрийн сахилгыг бэхжүүлэх, тэдний хөдөлмөрийн зөв оновчтой зохион байгуулах, ажлын цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, үйл ажиллагааны чанарыг дээшлүүлэх,”Хөдөлмөрийн тухай хууль” болон бусад хуулиар харилцааг зохицуулахад болон бусад хуулиар харилцааг зрхицуулахад оршино.

ХОЁР. ХӨДӨЛМӨР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

2.1 Үйл ажиллагааны бүтэц зохион байгуулалт

2.1.1 Тус цэцэрлэгийг эрхлэгч удирдана.

2.1.2 Байгууллага дээр дараах төлөөлөл ажиллана.

  • Цэцэрлэгийн зөвлөл
  • Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа
  • Хүүхэд хөгжил хамгаалалын зөвлөл
  • Ариун цэврийн комисс
  • Галын бүлгийн ахлагч
  • Дотоод хяналт
  • ЗАН-ийн ахлагч гэх мэт. Эдгээр нь тус тусын дүрэм журамтай байна.

2.1.3 Цэцэрлэг нь СӨН-ы 2-5 насны хүүхдэд тэдний нас бие сэтгэхүйн онцлог, хэрэгцээ сонирхолд нь нийцсэн сургалтын үйл ажиллагааг эрхлэн явуулах бөгөөд цэцэрлэгийн ажлын нэг өдөр нь 10 цаг үргэлжилнэ. Бага, дунд, ахлах, бэлтгэл гэсэн 4 бүлэгтэй ажиллана. Бүлгүүд нь өдөрт 10 цаг ажиллана. Нэг бүлэгт багш, туслах багш гэсэн 2 хүн ажиллана.

2.1.4 Цэцэрлэгийн багш, ажилтан нь бие эрхтэн сэтгэцийн хувьд эрүүл, хүүхдэд хайртай, бага насны хүүхдэд зөв үлгэр дууриал болохуйц зохих боловсрол, харилцааны соёл эзэмшсэн элдэв гаж буруу зуршилгүй хүн байна. Нэг бүлэгт хүмүүжих хүүхдийн тоо 25-30 байна.

2.1.5 Цэцэрлэгийн эрхлэгч нь өөрийн харицусан ажил үүрэг, үйл ажиллагаа, үр дүнгийн талаар удирдах дээд байгууллагын өмнө хариуцлага хүлээнэ.

2.1.6 Эрхлэгч нь хөдөлмөрийн тухай хууль бусад хууль тогтоомжинд нийцүүлэн өөрийн цэцэрлэгийн дотоод үйл ажиллагаатай холбоотой асуудлаар тушаал гаргана.

ГУРАВ: ИРГЭНИЙГ АЖИЛД АВАХ АЖИЛТАНЫГ АЖЛААС ЧӨЛӨӨЛӨХ

3.1 Тус цэцэрлэгт ажиллахыг хүсэгч нь дараах бичиг баримт бүрдүүлнэ.

  • Төрийн албан хаагчийн анкет №1
  • Төгссөн сургууль /дамжаа/-ын диплом, үнэмлэх
  • Нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэр
  • Иргэний үнэмлэх
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл
  • Эрүүл мэндийн шинжилгээний бичиг

3.2 Байгууллагын онцлогийг харгалзан шинэ ажилтанг “Багш ажилтаныг сонгон шалгаруулах журам”-ыг үндэслэн сонгон шалгаруулж авна.

3.3 Шалгаруулалтанд тэнцсэн хүнд тухайн ажлын байрны тодорхойлолт, гүйцэтгэх ажил үүрэг, албан тушаалын цалингийн хэмжээ, хөдөлмөрийн нөхцөл, хөдөлмөрийн гэрээний гол нөхцөл болон бусад нөхцөлийг танилцуулж, тохиролцсоны үндсэн дээр цэцэрлэгийн эрхлэгч хөдөлмөрийн гэрээ байгуулж тушаал гарган ажилд авна.

3.4 Хөдөлмөрийн гэрээний нөхцөл өөрчлөгдсөн тохиолдолд ажилтануудтай харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулна.

3.5 Багш ажилтаныг “Хөдөлмөрийн тухай хуулийн” 21,23,24-р зүйлийг үндэслэн харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилд томилно.

3.6 Багш ажилтаныг ажлаас чөлөөлөхдөө Монгол Улсын Хөдөлмөрийн хуулийн 37,39,40,131-р зүйл, энэ журмын 4.14-р заалтыг үндэс болгоно. Ажил хүлээлцэх комисс томилогдон тушаалд заасан хугацаанд ажил хүлээлцэх ажлыг зохион байгуулж холбогдох тооцоог хийж дууссан тухай тойрох хуудас зуруулсаны дараа нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэр, цалинг өгнө.

3.7 Хүүхдийн байгууллагын ажилтаны мөрдөх ёс зүйн хэм хэмжээг бүдүүлэгээр зөрчсөн эцэг эх багш ажиллагсадтай ёс зүйгүй харьцсан, хүүхдийн эрх ашигт харш үйлдэл хийсэн, хүүхдийн эрхийг зөрчсөн ажилтаныг ажлаас чөлөөлнө.

3.8 Шинээр ажилд орсон ажилтаны ажлын чадамжийг харах хугацаанд боловсон хүчний шаардлагыг хангахгүй байвал хугацаанаас нь өмнө чөлөөлнө.

3.9 Өндөр насны тэтгэвэрт гарах болзол хангасан ажилтаныг нэг сарын өмнө мэдэгдэл өгч заасан өдөр ажлаас чөлөөлнө.

3.10 Ажлаас чөлөөлсөн ажилтанд зохих тэтгэмж олгох асуудлыг Хөдөлмөрийн тухай хууль, Боловсролын хууль, хамтын гэрээнд заасны дагуу шийдвэрлэнэ.

ДӨРӨВ.ЗАХИРГААНААС ХҮЛЭЭХ ЭРХ, ҮҮРЭГ

4.1 Ажилтаны хөдөлмөрийн болон үр дүнгийн гэрээг улирал бүр Ажилтныг ажлын байр, бичгийн хэрэгсэл, шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгслээр хангах

4.2 Сургалт, хүмүүжлийн ажлын агуулга, арга зүй, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, багш ажилтаны мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, байгууллага, хамт олон, ажилтны ажлын амжилтыг нийтэд сурталчлах ажлыг зохион байгуулна.

4.3 Байгууллагын дэмжлэгтэйгээр мэргэжил дээшлүүлэх, давтан сургах сургалтанд 5 хүртэлх хоногийн хугацаагаар хамрагдах ажилтанд албан тушаалын цалинг олгох

4.4 Байгууллагын стратегийн төлөвлөгөөг үндсэн ажлын байрны тодорхйлолтыг оновчтой гаргахын зэрэгцээ ажилтаныг албан үүргээ биелүүлэх нөхцөл бололцоо, хөдөлмөрийн эрүүл ахуй, хөдөлмөр хамгааллын аюулгүйн нөхцөлөөр хангах арга хэмжээ авах цалин хөлсийг сардаа багтааж тавих

дүгнэж улирлын урамшууллыг олгох, мэргэжлийн түвшинг үнэлэн шагнал урамшуулал олгох зэрэг арга хэмжээг холбогдох хууль тогтоомжийн дагуу авч хэрэгжүүлэх

4.5 Үндсэн цалингийн сүлжээ, жишгийг үндэслэн тогтоож нэмэгдэл урамшууллыг журмын дагуу дүгнэн олгоно.

4.6 Ажилтаны хөдөлмөрийн болон нийгмийн идэвхийг өрнүүлэхэд чиглэсэн арга хэмжээ авч,  тэдний мэдлэг, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлнэ.

4.7 Цэцэрлэгийн гал тогоо анги танхимд гадны хувцастай хүн орохыг хориглоно.

4.8 Ажилтны амьдрал ахуйд гачигдал бэрхшээл тохиолдвол дараах арга хэмжээг авна. Үүнд:

4.9. Ажилтаны төрүүлсэн эцэг эх, хадам аав ээж, төрсөн ах эгч, дүү, эхнэр, нөхөр, үр хүүхэд нас барсан тохиолдолд хамт олны 1 хүн тус бүрээс 20000 төгрөгийн буцалтгүй тусламж

4.10 Ажилтан эмнэлэгт хэвтвэл жилд нэг удаа 3000 төгрөг

4.11 Шинээр төрсөн хүүхдэд хамт олны 1 хүн тус бүрээс 10000 төгрөг

4.12 Ажилтан хөдөлмөрийн чадваргүй болсон гэр бүлийн гишүүнээ удаан хугацаа /1 сараас дээш/-гаар асарч байгаа тохиолдолд нэг удаа хамт олны 1 хүн тус бүрээс 20000 төгрөгийн тусламж

4.13 Ажилтан өөрийн эх оронд хагалгаанд орох, тууштай эмчилгээ хийлгэх тухайн эрх бүхий этгээдийн шийдвэр гарсан бол хамт олны 1 хүн тус бүрээс 10000 төгрөгний тусламж үзүүлнэ

4.14 Байгууллагаас өндөр насны тэтгэвэртээ гарсан ахмадуудыг жилд 2 удаа хүлээж авахад тус бүр 15000 төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлнэ

4.15 Байгууллагын ажилтан өндөр насны тэтгэвэрт гарах, ажилтан өөрөө хурим хийх, ажилтаны төрсөн хүүхэд хурим хийх, хүүхдийн үс авах, нэг удаа хамт олноос 20000 төгрөгийн буцалтгүй тусламж буюу хандив олгоно

4.16 Туршилтын хугацаагаар буюу гэрээгээр ажиллаж байгаа ажилтанд нэмэгдэл цалин урамшуулал, буцалтгүй тусламж, тэтгэмж, нөхөн олговор олгохгүй

4.17 Байгууллагын өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалтыг сайжруулах, гал усны аюул давтагдашгүй хүчин зүйлийн нөлөөнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллах

4.18 Байгууллагын эд хөрөнгийг зөвшөөрөлгүй гадагш гаргах бусдад дамжуулах эвдэж үрэгдүүлсэн тохиолдолд элэгдэл хорогдлыг тооцож тухайн ажилтан төлөх буюу цалингаас суутгана

4.19 Цэцэрлэгийн захиргаанд тэмдэглэлт баярын үед хариуцлагатай жижүүр томилон ажиллуулна

4.20 Ажилтан албан тушаал хавсран гүйцэтгэсний нэмэгдэл хөлсийг албан тушаалын үндсэн цалингаас тооцон 40 хувиас илүүгүй хэмжээгээр олгоно. Ажил хавсран гүйцэтгэх тухай асуудлыг зөвхөн сул байгаа ажлын орон тоон дээр хэрэгжүүлнэ.

4.21 Ажилтан мэргэжил дээшлүүлэх болон суралцахаар явсан тохиолдолд хамт олон  5000 төгрөг

4.22Ажилтан өөрөө, үр хүүхэд нь хурим хийх болон өөрийн аав ээж, хадам аав, ээж, үр хүүхэд нас барах болон хүнд өвчтэй байх тохиолдолд 5 өдөр цалинтай чөлөө олгоно.

4.23Багш ажилтаны нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор цалингийн төсвийн хэмнэлтээс жилд нэг удаа түлээ нүүрс татах бензин олгоно. Мөн өндөр настангууддаа нийгмийн асуудлыг харгалзан 3-5 шуудай нүүрс жилд 1 удаа өгнө.

4.24 Хөдөлмөрийн хуулийн 92.1.2-т заасны дагуу эрүүл мэндийн шинжилгээнд ажилчид жилд 2 удаа хамрагдана.

4.24 Ажилтан үндсэн сургалтанд хамрагдсан тохиолдлолд илүү цаг болон цалинг бүтэн олгоно

ТАВ. АЖИЛТАН ХҮЛЭЭХ ҮҮРЭГ

5.1 Хууль тогттомж болон байгууллагын “Хөдөлмөрийн дотоод журам” байгууллагын үйл ажиллагаатай холбогдуулан тогтоосон сахилга, дэг журмыг хатуу чанд сахиж, ажлын байрны тодорхойлолт, үйл ажиллагааны төлөвлөгөө, хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргийг чанд биелүүлж ажиллах

5.2 Үүрэгт ажилдаа идэвхи санаачлагатай хандаж, мэдлэг чадвараа байнга дээшлүүлж ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах

5.3 Албан үүрэг, бичиг баримтын нууц хадгалалт, хамгаалалтыг зохих хууль тогтоомжийн дагуу сахиж ажиллах

5.4 Ажлын байранд удирдлагын зөвшөөрөлгүй гадны хүн байлгах, оруулах, тамхи татах, ажлын цагаар үүрэгт ажилд холбогдолгүй үйл ажиллагаа явуулахгүй байх

5.5 Ажлын байранд болон албан үүргээ гүйцэтгэж байхдаа согтууруулах ундааны зүйлс хэрэглэхгүй байх

5.6 Байгууллагын өмч хөрөнгийн ашиглалт, хамгаалалтыг шаардлагын хэмжээнд байлгаж ямар нэгэн зөрчил дутагдалгүй ажиллаж, өөрийн буруугаас гэм хор учруулсан тохиолдолд хохирлыг нөхөн төлөх

5.7 Ажилдаа ирэх, үдийн завсарлага болон ажлын цаг дуусахад хурууны хээгээр бүртгүүлж байх

5.8 Боловсролын байгууллагын багш, удирдах ажилтаны ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж баталж мөрдөж буй дүрэм, журам, зааварчилгааг мөрдөн ажиллах

5.9 Багшлах эрх авах зэрэгт орох багш нар үзэсгэлэн гаргах тайлан тавих өөрийн ажил мэргэжлээ сурталчлах

5.10 Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг түргэн шуурхай гүйцэтгэж биелэлтийг хугацаанд нь эргэн танилцуулж, захирах захирагдах зарчмыг чанд баримтлан ажиллах

5.11 Гадаад дотоод томилолтоор ажилласан, сургалтанд хамрагдсан тохиолдол бүрдээ ажлын 5 хоногт багтаан нийт ажиллагсдад тайлагнаж байх

5.12 Ажилтан ажлын байрандаа ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ДЭЭДЛЭН ХҮҮХЭД БҮРИЙГ ХАЙРЛАЖ ХАНДАНА

ЗУРГАА. ЭЦЭГ ЭХИЙН ҮҮРЭГ ХАРИУЦЛАГА

6.1 Цэцэрлэгийн захиргаа нь бүлгийн багш, эцэг эх, асран хамгаалагчийн хооронд гурвалсан гэрээ байгуулан ажиллана

6.2 Эцэг эхчүүд сургалт, хүмүүжлийн үйл ажиллагааны талаар санал хүсэлтээ цэцэрлэгийн захиргаанд тавих эрхтэй.

6.3 Эцэг эхчүүд цэцэрлэгээс зохион байгуулж байгаа үйл ажиллагаанд идэвхитэй оролцох хүүхдийнхээ хүмүүжил сургалтын ажилд хяналт тавих, анги бүлэг тохижуулахад санаачлага гаргаж ажиллах үүрэгтэй.

6.4 Эцэг эхчүүд хүүхдээ өөрийн биеэр болон насанд хүрсэн хүнээр багшид хүлээлгэн өгч, хүлээн авна

6.5 Эцэг эх асран хамгаалагчид нь байгууллага болон хамт олон, багш ажилчдыг элдэв үгээр загнах, хараах, дарамтлах, хов жив хөөцөлдөх, гутган үймүүлэх, нэр төрд халдах, худал мэдээлэл тараах үндэслэлгүйгээр гүтгэн доромжлохгүй байх

6.6 Эцэг эхчүүд 17.30 минутаас хойш хүүхдээ авсан тохиолдолд хөдөлмөрийн тухай хуулийн 53-р зүйлийн 1-р заалтын дагуу илүү ажилласан цагийн хөлсийг 1.5 дахин нэмэгдүүлж төлнө. Эцэг эхтэй байгуулсан гэрээнд заагдсан

6.7 Хүүхэд цэцэрлэгт 7-оос доошгүй ирээгүй тохиолдлод эрүүл мэндийн шинжилгээг дахин хийлгэнэ

6.8 Хүндэтгэх шалтгаангүйгээр7-ээс дээш хоногоор цэцэрлэгтээ ирээгүй тохиолдолд хүүхдийг цэцэрлэгээс чөлөөлнө

ДОЛОО. АЖИЛ АМРАЛТЫН ЦАГ

7.1 Ажилтан 7 хоногт 40 цаг ажиллах бөгөөд ердийн ажлын өдрийн үргэлжлэл 8 цаг байна.

7.2 Цэцэрлэг өглөө 7.30-аас 17.30 минут хүртэл өдөрт 10 цаг ажиллана.

7.3 Багш ажилтнууд хөдөлмөрийн тухай хуулийн 76-р зүйлд зааснаар баярын өдрүүд болон бямба ням гаригт амарна, шаардлагатай тохиолдолд ажилласан бол үр дүнгийн урамшуулалд тусгаж тооцох

7.4 Бүлгийн багш нар ажлын өдөрт 7 цаг 30 минутаас орой 17 цаг 30 минут хүртэл 10 цаг ажиллах бөгөөд тэдэнд өдөрт 2 цагийн илүү цагийн хөлсийг олгоно.

7.5 Эрхлэгч, хөгжмийн багш, туслах багш тогооч, бусад үйлчилгээний ажилчид өглөө 8 цагаас орой 17 цаг хүртэл ажиллах бөгөөд өдөр 13 цагаас 14 цаг хүртэл 1 цаг засварлана.

7.6 Ажлаас хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хожимдсон, тасалсан тохиолдолд цагийн бүртгэлийг үндэслэн цалингаас хасаж тооцох ба холбогдох арга хэмжээг авч ажиллана.

7.7 Ажлын цагийн бүртгэлд бүртгэгдсэн цаг нь тухайн ажилтанд цалин хөлс олгох баримт бичиг болно.

7.8 Багш ажилтанд хөдөлмөрийн тухай хуулийн 79-р зүйлийн 1.2.5.6-р заалт, боловсролын тухай хуулийн 43-ийн 2-т зааснаар ээлжийн амралт олгоно.

7.9 Гарч орохдоо удирдах ажилтнаас чөлөө зөвшөөрөл авна.

НАЙМ. ШАГНАЛ УРАМШУУЛАЛ

8.1 Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн, ажлын тодорхой үр бүтээл гаргасан хөдөлмөрийн сахилга батыг чанд сахиж ажлын цаг ашиглалтын зөрчил гаргаагүй, ёс зүйн хэм хэмжээг сахин мэргэжлийн өндөр ур чадвар эзэмшиж, идэвхи санаачлагатай ажилласан 3 ажилтныг жил бүр шалгаруулж дараах хэлбэрээр шагнан урамшуулна.

  • Шилдэг багш
  • Шилдэг туслах ажилтан
  • Шилдэг хүүхэд

Байгууллагын хөдөлмөрийн аварга багш, туслах багш, ажилтанг өргөмжлөл цалингийн 15%-иар шагнана.

8.2 Идэвхи зүтгэл үр бүтээлтэй ажиллаж байгаа багш ажилтан ажилчдыг гадны байгууллагын буюу орон нутаг системийн, төрийн одон медаль дээд шатны шагналаар шагнуулахаар тодорхойлох.

8.3 Аймаг сумаас зохион байгуулсан уралддан тэмцээнд амжилттай оролцсон хүүхэд болон бэлтгэсэн багшийг урамшуулах арга хэмжээ авна.

8.4 Аймаг бүсийн уралдаанд байр эзэлвэл 1-р байр цалингийн 20%, 2-р байр 15%, 3,4 байр 10%, улсын хэмжээнд 1-р байр 20%-иар 3 сар, 2-р байр 15%-иар 3 сар, 3.4-р байр 10% 2 сар, тусгай байр 10% 2 сар тус тус шагнана.

8.5 Хүүхдийн амжилтыг өргөмжлөл үнэ бүхий зүйлээр шагнаж урамшуулна.

ЕС.АЖИЛТАНД ОНОГДУУЛАХ САХИЛГЫН ШИЙТГЭЛ

9.1 Дараах зөрчлийг сахилгын шиитгэл гэж үзэн, Хөдөлмөрийн хуулийн 131-р зүйл, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 258 дугаар тогтоолын дагуу шийтгэл ногдуулна. Үүнд:

  • Захиргаанаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараалан буюу 2 удаа огт хийгээгүй буюу чанаргүй биелүүлсэн тохиолдолд
  • Хичээл хөгжүүлэх үйл ажиллагааг бэлтгэл, зохион байгуулалт муутай явуулж, хүүхдийг хохироосон тохиолдолд
  • Сарын ажлын чанарын үзүүлэлт 1-2 удаа хангалтгүй дүнтэй шалгагдсан тохиолдолд
  • Мэргэжлийн хяналтын болон хөндлөнгийн үнэлгээгээр 3-с дээш хангалтгүй үнэлгээ авсан тохиололд албан тушаал бууруулах
  • Ажилтан тухайн ажилдаа ур чадварын хувьд тэнцэхгүй тохиолдолд өөр ажилд шилжүүлэх
  • Эцэг эхийн дэргэд удирдах хүмүүстэй хэрэлдэх өөр хүмүүстэй маргалдахыг хориглох ба удирдах, удирдуулах ёсыг баримтлан ажиллах
  •   Ажилтан хамт олонтойгоо  зан харьцааны хувьд таарамжгүй тохиолдолд өөр ажилд шилжүүлэх буюу сахилгын шийтгэл оногдуулах
  • Хүүхэд эцэг эхийн дунд үлгэргүй байдал гаргаж, багшийн нэр хүндийг унагаасан, гутаасан хүүхэд эцэг эхийг гомдоосон
  • Байгууллага хувь хүний нууцыг тараах, хов жив хөөцөлдөх худал цуу яриа тараах
  • Хамт олон удирдлагын эсрэг гүтгэлэг, сөрөг ухуулга явуулах зэргээр хамт олны эв нэгдлийг алдагдуулах
  • Багш ажилтан өвчтэй гэсэн хэдий ч бичиг баримтгүй хуурамч бичиг баримт бүрдүүлсэн
  • Ажлын болон шаардлагатай үед утсаа хаах, ар гэрийн бусад хүмүүстэй холбоо барих боломжгүй үед
  • Багш ажилтан захиргаанаас өгсөн чөлөөний хуудсаа удаа дараа хэтрүүлэх, зөвшөөрөлгүйгээр ажил тасалсан тохиолдолд эхний удаа сануулах, 2 удаад цалингийн арга хэмжээ авна.
  • Аймаг сумаас зохион байгуулж буй ажлын бус цагаар субботник цуглаан арга хэмжээнд идэвхитэй оролцох, шалтгаангүй тасалсан тохиолдолд ирцийг ажлын цагаар бодож хасалт хийнэ
  • Ажлын бус цагаар архидан согтууруулах ундааг хэрэглэсэн тэр нь хууль цагдаагийн байгууллагад тэмдэглэгдсэн тохиолдолд
  • Ажлын байранд тэсэрч дэлбэрэх төрлийн зүйл шалтгаангүйгээр хадгалсан хэрэглэсэн тохиолдолд
  • Хүүхдийн орчинд аюулгүй байдлыг хангаж ажиллаагүй бол

9.2 Дараах зөрчлийг хөдөлмөрийн ноцтой зөрчил гэж үзэж, цэцэрлэгийн захиргааны санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцална

9.2.1 Насанд хүрээгүй буюу согтуу, сэтгэл мэдрэлийн өвчтэй, хүүхдийг таньж мэдэхгүй хүнд өгч явуулах, цонх онгойлгон орхих, ариутгалын бодис болон зүү, хайч, хурц үзүүртэй зүйл ил тавих, ажлын цагаас өмнө хүүхдийг үлдээн явах зэргээр аюул осолгүйн дүрмийг биелүүлээгүйгээс хүүхдэд гэмтэл учруулсан, хохироосон

9.2.2 Багш ажилтаны хараа хяналт сулаас хүүхэд алдсан тохиолдолд

9.2.3 Эцэг эхээс дур мэдэн мөнгө, бусад зүйл татаж, ёс суртахууны зөрчил гаргасан

9.2.4 Багш ажилтан хариуцсан ажилдаа эцэг эхээс гомдол гаргаж ажилласан

9.2.5 Ажлын байранд болон ажлын цагаар архи уусан, танхайрсан, бусдад ууж танхайрах нөхцөл бүрдүүлсэн

9.2.6 Байгууллагын эд хөрөнгийг зөвшөөрөлгүй нуун далдлан авч гарсан, авч гарч байгааг харсан мөртлөө нуун хуйвалдсан

9.2.7 Багш ажилтан 1 хоног шалтгаангүйгээр ажил тасалсан бол сануулах 2 хоног шалтгаангүйгээр ажил тасалсан болцалингийн хувиар хасах, 3  хоног шалтгаангүйгээр ажил тасалсан бол хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас чөлөөлнө

9.2.8 Хүүхдийн байгууллагын ажилтны мөрдөх ёс зүйн хэм хэмжээг бүдүүлгээр зөрчсөн эцэг эх багш ажиллагсадтай ёс зүйгүй харьцсан, хүүхдийн эрх ашигт харш үйлдэл хийсэн, хүүхдийн эрхийг зөрчсөн ажилтныг ажлаас чөлөөлнө

9.2.9 Сахилгын зөрчлийг 1-2 удаа давтан гаргасан зэрэг тохиолдолуудад тойрох хуудсыг өгч тооцоог дуусгана. Ажил хүлээлцэх үед цэцэрлэгийн өмч хамгааллын байнгын зөвлөлийн гишүүдээс байлцана.

АРАВ. БУСАД БАЙГУУЛЛАГА ХУВЬ ХҮМҮҮСТЭЙ ХАМТАРН АЖИЛЛАХ ТАЛААР

10.1 Байгууллагыг цэцэрлэгийн эрхлэгч, түүний эзгүйд удирдлагын зөвлөлийн гишүүн багш төлөөлөх бөгөөд багш нар эрх хэмжээ, чиг үүргийнхээ дагуу бусад байгууллага, иргэдтэй харилцана

10.2 Орон нутгийн болон төрийн захиргааны байгууллагад илгээх албан бичигт эрхлэгчийг эзгүйд албан ёсоор орлож буй удирдлагын зөвлөлийн гишүүн багш гарын үсэг зурж илгээнэ

10.3 Албан тушаалтнууд байгууллагын бодлого, үйл ажиллагаатай холбогдсон асуудлаар хэвлэл мэдээлэлд ярилцлага өгөх, нийтлэл илтгэл бичихдээ цэцэрлэгийн эрхлэгчид урьдчилан танилцуулна. Албан тушаалтан байгууллагын үйл ажиллагааны талаар хувийн үзэл бодлыг илэрхийлсэн бол байгууллагын албан ёсны байр суурийг илэрхийлээгүй гэсэн тайлбар хийж байна

10.4 Байгууллага нь шаардлагатай тохиолдолд гэрээт ажилтанг авч ажиллуулах. Үүнд Бүжгийн багш, шатрын багш, цахилгаанчин гэх мэт мэргэжилтэнг

АРВАН НЭГ. АЛБАН БИЧГИЙН БҮРТГЭЛ, ХЯНАЛТ

11.1 Тус цэцэрлэгийн тамга, тэмдгийг эрхлэгч барих ба эрхлэгч эзгүй үед тамга тэмдэг барих ажилтаныг албан ёсоор томилуулж тамга тэмдгийг хүлээлцэнэ

11.2 Цэцэрлэг нь албан хэргийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ. Эрхлэгчийн тушаалын хуудас, албан бичиг явуулах хуудас, эдгээр нь эрхлэгчдэд хадгалагдана

11.3 Ирсэн албан бичиг өргөдөл, гомдлыг судлан тогтоосон хугацаанд нь шийдвэрлэж хариу өгөх асуудлыг цэцэрлэгийн эрхлэгч хариуцна шийдвэрлэлт өргөдөл гомдлын барагдуулалтын явцын талаар тухай бүр эрхлэгч танилцуулж холбогдох арга хэмжээг авна

АРВАН ХОЁР. ХОЁР БА ГУРВАН ТАЛТ ХАРИЛЦАА

12.1 Цэцэрлэгийн эрхлэгч нь удирдах дээд байгууллагатай үр дүнгийн гэрээ, хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллана. Сумын тамгын газартай хамтын гэрээ байгуулж түүний биелэлтийг тооцон ажиллана.

АРВАН ГУРАВ. БУСАД ЗҮЙЛ

13.1 Байгууллагын дотоод зохион байгуулалтын ажлыг зохицуулах, хянах, үнэлэлт дүгнэлт өгөх, цаг үеийн тулгамдсан бусад асуудлыг хэлэлцэх зорилгоор 7 хоногийн даваа гарагт 18 цагт дотоод хуралыг зохион байгуулна.

13.2 Байгууллагын багш нарын ЗАН-ийн ажлыг 7 хоногийн 2 дах өдрийн 13.30-15.00 цагийн хооронд зохион байгуулж байна.

13.3 Энэхүү журамд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг ажилтнуудын хурлаас гаргаж шийдвэрлэнэ

13.4 Энэхүү дотоод журмыг цэцэрлэгт үндсэн үйл ажиллагаа албан есоор эрхлэн явуулж байгаа хугацаанд нийт багш ажиллагсад мөрдөнө.

13.5 Цэцэрлэгийн дотоод журам нь энэхүү журам болон Монгол Улсын Үндсэн Хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Боловсролын тухай багц хууль, Багшийн хөгжлийн тухай хууль, Боловсролын байгууллагын багш, ажилтан удирдах ажилтаны ёс зүйн дүрэм болон бусад хууль тогтоомж, журам, боловсролын асуудал эрхэлсэн  төрийн захиргааны төв байгууллагын тогтоол шийдвэр хамтын гэрээнд нийцүүлэн гаргасан хавсралт журмаас бүрдэнэ.

Боловсруулсан баг:

Л.Эрдэнэцэцэг

Ж.Мөнхнаран

Г.Булганлхагва