Халзан сум

албан ёсны цахим хуудас

“Соёл урлагийн менежмент Монголд” хөтөлбөр амжилттай хэрэгжлээ

Нийтлэлийг хуваалцах

Соёл, урлагийн удирдлага, менежмент, залуу манлайлагчдын мэргэжил дээшлүүлэх ахисан түвшний сургалт, солилцооны хөтөлбөр нь Монгол Улсын Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яам, Соёл урлагийг дэмжих сангийн дэмжлэгээр  ХБНГУ-ын Соёл урлаг, хэвлэл мэдээллийн эдийн засгийн хүрээлэнтэй хамтын ажиллагааны хүрээнд 2019 оны 9,10 дугаар саруудад Улаанбаатар, Берлин хотноо амжилттай зохион байгуулагдлаа.

Соёл урлагийн салбарын байгууллагын менежмент, удирдлага зүй, хүний нөөцийн ур чадварыг олон улсын мэргэжлийн аргазүйгээр дээшлүүлэх замаар соёл урлагийн дэд бүтэц, түүний тогтвортой хөгжил, хамтын ажиллагааг өргөжүүлэн тэлэх зорилго бүхий энэхүү хөтөлбөрт тайз дэлгэцийн урлаг, галерей, энтертейнмэнт, орон нутгийн соёлын төв, сонсголгүй иргэдийн соёлын төв, соёл урлагийн үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага зэрэг төрийн болон төрийн бус соёл урлагийн олон талт үйл ажиллагаа эрхлэгч 9 байгууллагын удирдлага, менежер, мэргэжилтнүүд хамрагдлаа.

Хөтөлбөрийн хүрээнд соёл, урлагийн менежмент, удирдлага зүй, стратеги төлөвлөгөө, соёлын бодлого, соёлын өв, хууль эрхзүйн хүрээ, маркетинг, олон улсын харилцаа хамтын ажиллагаа, үзэгч, олон нийтийн хөгжлийн асуудал ба урлагийн боловсрол, соёлын болон бүтээлч үйлдвэрлэл, кластерууд, төсөв, санхүү, сан бүрдүүлэлт, хяналт шинжилгээний талаар эрчимжүүлсэн сургалтууд явагдлаа.

Хөтөлбөрийн онолын нэгдүгээр шат 9 сарын 23-29-ны өдрүүдэд, хоёрдугаар шат 10 сарын 9-16-ны өдрүүдэд Хүүхдийн төв номын сангийн Утгын оньс танхимд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж, мэргэжлийн онолын хичээлүүдийг „Соёл урлаг, хэвлэл мэдээллийн эдийн засгийн хүрээлэн“-гийн захирал, Проф.Др. Клаус Зийбенхаар, урлагийн түүхч, соёл урлагийн менежер, ЮНЕСКО-гийн 2005 оны Конвенцийн олон улсын шинжээч Ж.Бодьбаатар, соёл урлаг, хэвлэл мэдээллийн салбарын удирдлага зүйч, менежер О.Оюунтуяа, оюуны өмчийн эрх зүйн зөвлөх Др. Д.Уянга нар удирдсан.

Гуравдугаар шат болох солилцооны хөтөлбөрийн хүрээнд 10 сарын 17-24-ны өдрүүдэд оролцогч залуу манлайлагчид маань ХБНГУ-ын Берлин хотын соёл урлагийн байгууллагуудын менежмент, бүтэц, үйл ажиллагаатай танилцан онолоор сурсан мэдлэгээ практик дээр бататгаж мэргэжлийн know-how судалгааг хийлээ.  нийт 17 төрийн ба төрийн бус соёл урлагийн байгууллагуудын удирдлагууд манай соёл урлагийн байгууллагын төлөөлийг хүлээн авч үйл ажиллагаагаа танилцуулан, хөтөлбөр, маркетинг, үзэгч, олон нийтийн хөгжлийн асуудал, урлагийн боловсрол, соёлын болон бүтээлч үйлдвэрлэл, кластерууд, олон улсын харилцаа хамтын ажиллагаа сэдвүүдээр санал солилцлоо. 

Бусад мэдээлэл

Шинэ мэдээ

Хогийн цэгийг цэгцлэх ажлыг эхлүүллээ.

Сумын Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн 5.1.4.1 дэх заалтын дагуу “Сумын төвийн хог хаягдлын төвлөрсөн цэгийг тохижуулж, стандартын шаардлагад нийцүүлнэ” гэсэн арга

Шинэ мэдээ

Аймгийн нэгдсэн эмнэлэгийн нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг хийгдэж байна.

Сумын Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.1.2.3 дах заалтын дагуу Явуулын амбулаторын үзлэгийг жил бүр зохион байгуулах ажлын хүрээнд 11 дүгээр сарын 3,4