Халзан сум

албан ёсны цахим хуудас

ХАЛЗАН СУМЫН СОЁЛЫН ТӨВИЙН
ДОТООД ЖУРАМ
Нэг: Нийтлэг үндэслэл

1.1. Соёлын төв нь үйл ажиллагаа явуулахдаа Төрийн албаны хууль, Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хууль, Соёлын тухай хууль, төрөөс баримтлах соёлын бодлого, гэгээрлийн сайдын 1997 оны 100-р тушаалын дагуу ажилтан албан хаагчдын хөдөлмөрийг оновчтой зохион байгуулж, сахилга хариуцлагыг бэхжүүлж, соёлын төвийн дотоод харилцааг зохицуулахад энэхүү дотоод журмыг баримтлана.
1.2. Энэхүү дотоод журмын биелэлтэнд соёлын төв, хөдөлмөрийн хамт олон хариуцлага хүлээж, хяналт тавьж, өөрчлөлт оруулна.

Хоёр: Соёлын төвийн үйлчилгээний зарчим

2.1. Соёлын төвийн ажилтан, албан хаагчдын өдөр тутмын үйл ажиллагаандаа дараах зарчмуудыг удирдлага болгон ажиллана.
– Ажилдаа үнэнч, шудрага, соёлтой, хөнгөн шуурхай үйлчилгээг эрхэмлэнэ.
– Ажил, хэрэгч албаны шинжийг чухалчилна.
– Цаг баримталж, соёл урлагийн үйл ажиллагааг чанартай, мэрэгжлийн түвшинд гүйцэтгэх
-Үйлчилгээний таатай орчинг бүрдүүлнэ.
-Өөрийгөө ямагт хөгжүүж, ур чадвараа байнга дээшлүүлнэ.

Гурав: Соёлын төвийн үйлчилгээнд тавигдах шаардлага

3.1. Иргэдэд үйлчилгээ үзүүлэхдээ албаны соёлтой үг хэллэгийг хэрэглэн, албаны хүмүүс, иргэдэд соёлтой үйлчилж, өөрийн ажилдаа хүнд сурталгүй, хөнгөн шуурхай үйлчилгээ үзүүлэх
3.2. Ажилтаны буруутай үйл ажиллаганы улмаас алдаа гаргасан тохиолдолд иргэдээс уучлалт гуйн, алдаагаа шуурхай хүлээн зөвшөөрч, түүнийгээ засах арга хэмжээ авна.
3.3. Соёлын төвийн ажилчид өдөр бүр иргэдэд үйлчлэхдээ “Сайн байна уу, танд юугаар туслах вэ, Та манайхаар тавтай үйлчлүүлээрэй, Уучлаарай, Баярлалаа, Баяртай” гэсэн өдөр тутмын соёлын мэндчилгээ, ярианы хэллэгийг ашиглана.

Дөрөв: Соёлын төвийн ажилтануудын хувцаслалт,
гадаад төрх, зан төлөв

4.1. Ажилтанууд өөрийн хувцаслалт, гадаад төрхөндөө анхаарч, цэвэрч нямбай хувцаслаж, иргэдэд таатай сэтгэгдэл төрүүлж ажиллах.
4.2. Иргэдтэй харьцахдаа харилцан итгэлцсэн орчинг бүрдүүлж, ижил түвшиний харилцааг бий болгоно.
4.3. Иргэдийн зүгээс ирэх тааламжгүй харьцаанд ямар ч тохиолдолд эелдэг, түвшин байж, сэтгэл хөдлөлийн огцом өөрчлөлтүүдийг илэрхийлэхгүй байх.

Тав: Ажил, Амралтын цаг, Хөдөлмөрийн хөлс

5.1. Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу долоо хоногийн ажлын цаг 40 хүртэл байна. Ажлын цаг өглөө 08 цагаас өдрийн 12 цаг, өдрийн 13 цагаас оройн 17 цаг хүртэл байна. Чухал шаардлагатай үед /баяр ёслол/ цаг харгалзахгүй, амралтын өдөр харгалзахгүй ажиллана. Ажилтанууд ажилд ирэх, завсарлах, явах, чөлөө авах, ажилтан өвчлөх тодорхой шалтгаан гарах зэрэг тохиолдуулан цаг бүртгэгчид бүртгүүлэн эрхлэгчид өөрсдийн биеэр мэдэгдэнэ. .
5.2. Ажилтанууд ажлын цагаас хожимдох, ажил таслах, ажлын цаг дуусахаас өмнө явах, ажлын цагаар дэмий сэлгүүцэх, цагийг үр бүтээлгүй өнгөрөөх, ажлын цагаар согтууруулах ундааны зүйл хэрэглэх, ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглоно.
5.3. Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу ажилтан, албан хаагчид жилд нэг удаа Соёлын төвтэй харилцан тохиролцож, гаргасан хуваарийн дагуу ээлжийн амралт эдэлнэ.
5.4. Төрийн албан хаагчдад буцалтгүй тусламжийг төрийн албаны хуулинд заасны дагуу захиргааны албан хаагчдад 50,0 /тавин мянга/ төгрөг, үйлчилгээний ажилчдад 30,0 /гучин мянга/ төгрөг олгоно.
5.5. Ажилтан, албан хаагчид зайлшгүй шаардлагатай тохиолдолд өөрийн хүсээлтээр цалинтай, цалингүй чөлөө авч болно. Ажилтанд чөлөө олгохдоо тусгай хуудас хэрэглэх бөгөөд тухайн хуудсыг цагийн баланстай хавсаргана. Урьдчилан мэдэгдээгүй бие биедээ чөлөө өгч явуулсан бол ажил тасалсанд тооцож, тухайн үед элдэв осол, зөрчил гаргасан тохиолдолд зохих хариуцлагыг ажил тасалсан хүнтэй тооцно.
5.6.Үндсэн үйл ажиллагааны орлогыг төрийн сангийн дансанд байршуулах, гаднаас ирж буй тоглолтын тайзны шимтгэлийг зуны цагт /5-9-р сар/-д 15 хувь, өвлийн цагт /10-4 саруудад/ 20-25 хувиар тооцож авах

Зургаа: Ажлын цагаар ажлын байранд хориглох зүйл

6.1. Иргэдийн дэргэд бохиь зажлах, чанга дуугаар ярих, инээлдэх, шивнэлдэх, зохимжгүй бүдүүлэг үг хэллэг хэрэглэх
6.2. Иргэдийг ялгаж харьцах, үл тоомсорлосон сэтгэгдэл төрүүлэхүйц үйлдэл гаргах, иргэдэд хүнд суртал төрүүлэх, тааламжгүй уур амьсгал бий болгох
6.3. Ажлын байранд тодорхой шалтгаангүйгээр гадны хүн олгоор цуглуулах, архидах, тоглох, хог хаягдал дур мэдэн хаа хамаагүй хаях, өөрийн ажлын байранд бохир замбараагүй суух, элдэв үнэр, хорт хий тавихгүй байх.
6.4. Ажлын байранд зориулалтын бус ажил үүргийг дур мэдэн явуулах, удирдлагын зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулахыг хориглоно.

Долоо: Соёлын төвийн хурал, зөвлөгөөн,
ажилтануудын дунд зохиогдох соёл- хүмүүжлийн ажил

7.1. Соёлын төвийн ажилтануудын хурлыг7 хоногт нэг удаа хийж, ажлын ололт, дутагдалыг тодорхой ярьж, ажилтануудын ажилтай танилцаж, ажлыг дүгнэж, бусад санал шүүмжлэлийг хэлэлцэнэ.
7.2. Соёл- хүмүүжлийн ажлыг 14 хоногт 1 удаа явуулж, соёл урлагийн ажил, иргэдэд үзүүлэх урлаг соёлын үйл ажиллагааг чанартай мэргэжлийн түвшинд хийх талаар ярилцах, өөр бусад ажил үйлчилгээг зохионо.

Найм: Сахилга зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага

8.1. Зөрчил гаргасан ажилтан, албан хаагчид нь зөрчил дутагдал гаргасан тохиолдолд хөдөлмөрийн тухай хуулийн дагуу, байгууллагын дотоод журмыг үндэслэн эрхлэгч тушаал гаргаж доорхи сахилгын шийтгэл ногдуулна.
– Сануулах: Анх удаа сахилгын дутагдал гаргасан буюу бага хэмжээний хохирол учруулсан бол сануулах арга хэмжээ авах
– 3 хүртэлх сарын цалинг 20 хувиар бууруулах: Хөдөлмөрийн сахилгыг удаа дараа зөрчсөн, зориулалтын эд хогшил тоносон, эд хөрөнгө завшсан, өөрийн буруугаас нэг төрлийн зөрчлийг давтан гаргасан, согтуугаар ажилдаа ирсэн буюу ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн тохиолдолд 3 хүртэлх сарын цалингийн 20 хувиар торгох
Ажлаас халах: Шалтгаангүйгээр 3 өдөр дараалан ажил тасалсан, өөрийн гаргасан алдааг үл тоон дахин давтах, ажлын байранд буюу ажлын цагаар удаа дараа архи буюу согтууруулах ундаа хэрэглэсэн тохиолдолд ажлаас халах
8.2. Захиргаа, хөдөлмөрийн сахилгыг зөрчсөний улмаас хохирол учруулсан ажилтанаар уг хохиролыг төлүүлэх тухай хүсэлтийг хөдөлмөрийн хууль бусад хууль тогтоомжийн дагуу холбогдох шатны шүүхийн байгууллагад тавьж шийдвэрлүүлнэ.
8.3. Сахилгын шийтгэлийн талаарх гомдолоо тухайн ажилчин шүүхэд хандаж болно.

Ес: Шагнал, Урамшуулал

9.1. Төрийн албаны хууль, Засгийн газрын болон аймаг сумын засаг даргын шагнал олгох журам, энэхүү дотоод журмын дагуу ажлын амжилт гарган ажилласан ажилтанг шагнаж урамшуулна.
9.2. Үлгэр жишээч, шудрага хөдөлмөрлөж, бүтээлч санаачлагатай ажилласан ажилтанг байгууллагын зардлаар амралт, рашаан сувилалд амруулж, аялал жуулчлалаар явуулах, сургалт, курст суралцууулах зэрэг урамшуулал үзүүлэх
9.3. Байгууллагаас өндөр насны тэтгэвэрт гарсан 55-аас дээш насны эмэгтэй, 60-аас дээш насны эрэгтэйд жилд 50000 /тавин мянга/ төгрөгөөс доошгүй хэмжээний тусламжийг мөнгөөр буюу биет зүйлээр олгоно.
9.4. Тухайн байгууллагад ажиллаж, сүүлийн 5-аас доошгүй жил ажлын амжилт гаргасан ажилтанг сум. Аймгийн шат дараалсан шагналд тодорхойлон, шагнаж урамшуулна.
9.5. Сахилгын шийтгэл хүлээсэн ажилтануудад энэ шагнал урамшуулал хамаарагдахгүй / нэг жилийн дотор/
9.6. Ажиллагсадыг хөдөлмөрийн хөлсийг мэргэжлийн ур чадвар, мэдлэг боловсрол, хариуцсан ажилын үр дүн, чанар, ажлын цаг ашиглалт, бүтээлч үйл ажиллагаа уран бүтээл зэргийг харгалзан ажлын үр дүнтэй нь холбон цалингийн зэрэглэлийг өсгөх, бууруулах зарчмыг баримтална.
9.7. ажилтаны төрсөн аав, ээж, үр хүүхэд, ах, эгч, дүү, эхнэр, нөхөр нас барсан тохиолдолд 50000 төгрөгийн буцалтгүй тусламж олгох ба шаардлагатай үел түлш шатахууны тусламж үзүүлэх

Арав: Дотоод журмыг хэрэгжүүлэх талаар

10.1. Энэхүү дотоод журам нь батлагдсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болж, Соёлын төвийн ажилтан, албан хаагчид заавал дагж мөрдөнө.

Боловсруулсан. Соёлын төвийн эрхлэгч ……………………../Г. Баяржаргал/