Эрүүл мэндийн төв
Эрхэм зорилго: Хүн амд нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн анхан шатны тусламж, үйлчилгээг хэнийг ч орхигдуулалгүй, шуурхай, цаг алдалгүй, хүртээмжтэй үзүүлэх
Байгууллагын түүх
Сүхбаатар аймгийн Халзан сумын эмнэлэг нь анх 1936 онд “Халзан шанд” гэдэг газар дөрвөн хантай гэрт байгуулагдаж их эмч Б.Баасандорж, саниторч Соно Ванжаа нар ажиллаж байжээ. 1939 онд “Хатавч”-д нүүж ирээд сүмийн баруун дундах жасын байшинд байрлаж сувилгаа үйлчилгээ явуулжээ.
1964 онд хүн эмнэлэгийн барилга баригдаж 1974 онд өргөтгөл хийгдсэн байна.
2007 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2 давхар барилга хүлээн авсан бөгөөд үйл ажиллагаа хэвийн явагдаж байна
Алсын хараа: Эрүүл урт наслалт
Зорилт:
- Хүн амд нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүртээмжтэй хүргэх
- Үйлчлэх хүрээний хүн амд эмнэлгийн анхан шатны тусламж, үйлчилгээг чанартай хүргэх
- Найрсаг, үйлчлүүлэгчийг дээдэлсэн, ёс зүйн зөрчилгүй хамт олон байх
Бүтэц, орон тоо
1.Дарга – 1 11. Багийн эмч – 2
2.Нийгмийн эрүүл мэндийн ажилтан-1 12. Багийн сувилагч – 1
3.Нягтлан бодогч – 1 13. Ариутгагч – 1
4.Их эмч – 2 14. Тогооч – 1
5.Эх баригч – 1 15. Жолооч – 1
6.Дүн бүртгэгч – 1 Хавсран
7.Дархлаажуулалтын бага эмч 1 17. Лаборант 0.5
8.Ахлах сувилагч 1 18. Нярав 0.5
9.Сувилагч 4 Нийт 21
10.Туслах сувилагч 2
Contact
- Эрүүл мэндийн төв утас 95817014, 98817014
- elementary@example.org
- http://uulbayan.su.gov.mn/directory/hospital/
- Сүхбаатар аймгийн Халзан сум, VI баг, Эрүүл мэндийн төв