ЕБ-ын сургууль

2019-2020 оны хичээлийн жилд 10-н бүлэгт 193 сурагч, 15-н багш, 17-н ажилтантай сургалтын үйл ажиллагаа хэвийн явагдаж байна.Хамран сургалт 76.2 хувь. Багшлах боловсон хүчин 93 хувь хангагдсан. Дуу хөгжмийн багш дутагдалтай. Секц дугуйлан 10 төрлөөр давхардсан тоогоор 162 хүүхэд хамрагдаж байна.
Эрүүл мэндийн төв

Эрхэм зорилго: Хүн амд нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн анхан шатны тусламж, үйлчилгээг хэнийг ч орхигдуулалгүй, шуурхай, цаг алдалгүй, хүртээмжтэй үзүүлэх Байгууллагын түүх Сүхбаатар аймгийн Халзан сумын эмнэлэг нь анх 1936 онд “Халзан шанд” гэдэг газар дөрвөн хантай гэрт байгуулагдаж их эмч Б.Баасандорж, саниторч Соно Ванжаа нар ажиллаж байжээ. 1939 онд “Хатавч”-д нүүж ирээд сүмийн […]