Uncategorized

Хогийн цэгийг цэгцлэх ажлыг эхлүүллээ.

Сумын Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн 5.1.4.1 дэх заалтын дагуу “Сумын төвийн хог хаягдлын төвлөрсөн цэгийг тохижуулж, стандартын шаардлагад нийцүүлнэ” гэсэн арга хэмжээний хүрээнд Цайрт Менерал ХХК -д хүсэлт тавьж Ковш машиныг авчран, 11 дүгээр сарын 3-5 ны өдрүүдэд хогийн цэгийг цэгцлэх ажлыг эхлүүлээд байна.

Аймгийн нэгдсэн эмнэлэгийн нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг хийгдэж байна.

Сумын Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.1.2.3 дах заалтын дагуу Явуулын амбулаторын үзлэгийг жил бүр зохион байгуулах ажлын хүрээнд 11 дүгээр сарын 3,4 ний өдрүүдэд Эрүүл мэндийн төв дээр АНЭ үзлэг шинжилгээний багийн эмч нар ирж Дотор, Эхо, Арьс харшил, Бэлгийн зам, Эмэгтэйчүүд, Чих хамар хоолой гэсэн чиглэлээр үзлэг хийгдэж байна. Иймд та бүхнийг халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлан үйлчлүүлэхийг уриалж байна.

Аж ахуйн нэгж, байгууллагын ээлжит тооллого улс орон даяар 2021.11.01-нээс 12.01-ний өдөр хүртэл цахим хэлбэрээр зохион байгуулагдана Өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгжүүд https://toollogo.1212.mn цахим хуудсаар хамрагдаарай.

7 сар 2022
ДАВ Мя Лха ПҮР БАА БЯМ НЯМ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Сайн байцгаана уу, ард иргэд малчид мал бүхий иргэдийн сонорт/ Багийн засаг дарга багийн иргэдийн нийтийн хурлын дарга нар цааш нь түгээж өгнө үү

Манай сумын хэмжээнд Үхрийн арьс товруутах өвчний онош баталгаажсан 1 голомт , сэжигтэй 2 голомт/ хариу баталгаажаагүй / үүсээд байгаа учир малчид мал бүхий иргэд хөдөлгөөнөө хязгаарлаж голомтын бүсээр зорчихгүй байх дахин шинэ голомт үүсэх өндөр эрсдэлтэй байгаа тул малчид малдаа тавих хараа хяналтаа нэмэгдүүлж, дур мэдэн эмчилгээ хийж цаг алдахгүй байна уу .Баг хариуцсан малын эмч голомтод ажиллаж байгаа бол тухайн багийн засаг дарга , багийн иргэдийн нийтийн хуралд дуудлага өгнө үү

7 сар 2022
ДАВ Мя Лха ПҮР БАА БЯМ НЯМ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031