Түүхэн товчоо

1925 онд Дарьгангын таван гар сүрэгтэн хошууг 18 сум болгон зохион байгуулахад Халзан сум байгуулагджээ. 1224 метр өндөр Шарга уул, 1100 метр өндөр Цагаан овооДэмбэрэлШовдолБаян-Уул зэрэг уултай, намхан ухаа, толгод бүхий нутагтай. Сумын хамгийн нам цэг нь Өөшийн их цагаан нуур далайн түвшнээс дээш 860 метрт оршино. Нутгийн ихэнхийг Салхит, Шүүт, Сайншанд, Хужиршанд, Хатавч, Халзаншанд, Чандмань, Өөш морин хошуу зэрэг тал хөндий, цав толгод эзэлдэг.

Халзан сумаас Хөдөлмөрийн баатар 3, төрийн шагналтан 2, ардын цолтон 2, гавьяат цолтон 9, улсын аварга малчин 7, улсын сайн малчин 2, улсын манлай уяач 1, алдарт уяач 4, аймгийн алдарт уяач 9, төр нийгмийн зүтгэлтэн 9 хүн төржээ. Халзан сум эрдэмтэн, докторуудын тоогоор аймагтаа тэргүүлдэг.

1924 оны Засгийн газраас Дарьгангын нутгийн захиргааны дүрмийг баталсаны дагуу 1925 оны хавар Засгийн газрын төлөөний түшмэл Тардадын удирдлагын дор Дарьгангын таван гар сүрэгчнийг хаад ноёдын нэрээр үе залгамжлан нэрлэж байсан хошууны нэрийг өөрчлөн газар усны нэрээр нэрлэх болж Бадрах, Баянуул, Баянбулаг, Баяндөхөм, Баяндулаан, Ганжуур булаг, Их уул, Монгол уул, Молцог элс, Нарт уул, Элстэй, Өлзий товгор, Таван уул, Тагшин булаг, Цогбаян, Эрдэнэ, Өлзийт, Эрдэнэ уул, гэж 18 сум болгон зохион байгуулахад, зүүн гар адуучны баруун хэсгийг Цогбаян сум /одоогийн Халзан/ хэмээн нэрлэх болжээ. Сумын төв нь 1925 оноос Цогбаянд, 1931 оноос Хар аманд,
1932 оноос Халзан шанданд, 1939 оноос Хатавчийн хийдийн суурин дээр байрласан байна. Улсын бага хурлын тэргүүлэгчдийн 1931 оны 02 дугаар сарын 07 ны өдрийн 5 дугаар тогтоолоор хуучин засгийн үеийн хошуудыг татан буулгаж сумдыг томруулан 13 аймгийг шинээр байгуулах зэргээр орон нутгийн засаг захиргааны зохион байгуулалтанд өөрчлөлт оруулав. Энэ өөрлөлтөөр Хан хэнтий уулын аймгийг Дорнод, Хэнтий 2аймаг болгон Дарьгангын хошууны сумдыг Дорнод аймагт харьяалуулав. Дорнод хэнтий аймгууд олон сумдтай хязгаарын сумдтай холбоо барьж удирдах явдал бэрхшээл төвөгтэй, нөгөө талаар үндсэн байгууллагуудыг ардтүмэнд улам ойртуулах шаардлагатай байлаа. Ингээд 1942 онд Хэнтий аймгаас 5, Дорнод аймгаас 10 бүгд 15 сумтайгаар Жавхлант шарга аймаг шинээр байгуулагдах үед тус сум харьяалагдав. Аймгийн нэрийг 1942 оноосАрдын хувьсгалыг үндэслэгчдийн нэг Д.Сүхбаатарын нэрээр нэрлэх болсон билээ. 1959-1990 он хүртэл тухайн сум оршин тогтнохын үндэс нь ХАА-н нэгдлүүд болж, хүн эмнэлэг мал эмнэлэг, сургууль, соёлын төв, цэцэрлэг, холбоо зэрэг нь үндсэндээ нэгдл